ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ СУДЛАЛЫН ТАСГИЙН ЭРХЛЭГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ АЖЛЫН ЗАР

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийнэмчилгээний хоол судлалын тасгийн эрхлэгчийн сонгон шалгаруулж ажилд авна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжилтэй, магистр түүнээс дээш зэрэгтэй
  • Эмчилгээний хоол судлалаар мэргэшсэн байх
  • Удирдах албан тушаал хашиж байсан ажлын туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Мэргэжлийн болон боловсролын цол зэрэг хамгаалсан бол давуу талтай
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,
  • Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Ажиллаж байсан эсвэл суралцаж байсан байгууллагын тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа:2015 оны 05 сарын 5-11-ний 16:00 цаг хүртэл

Байршил:Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас: 976-70187882