Гадаад харилцаа албан хэргийн менежер ажилд авна.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравугаар төв эмнэлэг нь гадаад харилцааны менежер шалгаруулж авна.

Гүйцэтгэх үүрэг: Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  • Англи хэлий ярианы болон бичгийн дээд түвшний мэдлэгтэй байх
  • 2-оос доошгүй гадаад хэлийг бүрэн эзэмшсэн байх
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага

  • Мэргэжлийн бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх
  • Тухайн чиглэлээр дагнан, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
  • Харилцааны өндөр соёлтой, харилцах ур чадвар сайтай байх
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
  • Интернет, компютерийн хэрэглээний программууд болон сүлжээний орчинд ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл (монгол хэл дээр - бичгээр)
  • Диплом, мэрэжлийн үнэмлэхний хуулбар(нотариатаар баталгаажуулсан байх)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар(нотариатаар баталгаажуулсан байх)
  • Төрийн албан хаагчийн анкет маягт№1
  • 4х6 хэмжээний цээж зураг нэг хувь
  • Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)

Хаяг: П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хүний нөөцийн хөгжлийн алба 1 тоот өрөө

Хугацаа: 2015.06.26 – 2015.07.06 /ажлын 6 хоног/