Ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

Тус эмнэлгийн захиргаа, хамт олон 2013 оны 10 сарын 01-нд тохиох “Ахмадын баяр”-ыг тохиолдууланахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн, хүлээн авлаа. Хүлээн авалтыг нээж тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир үг хэлж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө эрдэм мэдлэгээ зориулж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлж, өнгөрсөн одоогийн алтан хэлхээ болж буй ахмадууддаа талархаж явдгаа илэрхийлж, өөрийн хйиж бүтээсэн ажлын зарим нэг хэсгийг танилцуулж байлаа. Мөн ахмадын зөвлөлийн гишүүд үг хэлж, хийж бүтээсэн ажлаа тайлагналаа. Ахмад буурлаа хүндэтгэсэн хүндэтгэлийн тоглолтонд МУГЖ Ц.Жарантав тэргүүтэй залуу дуучид ирж ая дуугаа өргөн, ахмадууд хөнгөн хөгжмийн аянд хөл нийлүүлэн бүжгэлцгээлээ.