Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч ажилд авна.

Гүйцэтгэх үүрэг:

Тус эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн мэдээгүйжүүлэгч их эмчээр ажиллана /1-2 жил ажиллах/

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага

• Анагаах ухааны их сургуулийг хүний их эмчийн бакалавр зэрэгтэй төгсөж мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмчийн мэргэжил эзэмшсэн байх
• Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх
• Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
• Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй
• Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай

Нэмэлт мэдээлэл

• Мэргэжлийн болон боловсролын цол зэрэг хамгаалсан бол давуу талтай
• Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах
• Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх,
• Ажлын ачаалал даах, ажлыг хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
• Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
Бүрдүүлэх материал:
• Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
• Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
• Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
• “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
• Ажиллаж байсан эсвэл суралцаж байсан байгууллагын тодорхойлолт

Хаяг:П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хүний нөөцийн хөгжлийн алба 1 тоот өрөө

Хугацаа:2015.09.15 – 2015.09.22