Ахмадуудаа эмчийн үзлэгт хамрууллаа

Эрүүл мэндийн яамнаас 2013 оны 10 сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих” сар, Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус Эмнэлгийн даргын 2013 оны “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих тухай” Б/439 тоот тушаалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд эмнэлгийн ахмадуудад урьдчилан сэргийлэх үзлэгийг 2013 оны 10 сарын 05, 06-ны Бямба, Ням гарагт Оношилогооны төв болон Зөвлөх поликлиникт зохион явуулав.

10 сарын 05-нд багажийн ба лаборатори шинжилгээ авч, 10 сарын 06-ны 08.00-17.00 цаг хүртэл нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийлээ. Үзлэгт нийт 150 орчим ахмад хамрагдсан бөгөөд 4, 5-р бүлгийн буюу асрамжинд байгаа ахмадуудын урьдчилан сэргийлэх үзлэгийг гэрээр хийж байна. Цаашид Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сарын хугацаанд үлдсэн ахмадуудаа үзлэг, шинжилгээнд хамруулах ажил үргэлжлэх болно.

Ахмадын үзлэг хийхэд Эмнэлгийн захиргаа, Зөвлөх поликлиникийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, Эмчилгээ хоол судлалын тасаг, Статистик мэдээллийн технологийн алба, Цэвэрлэгээ үйлчилгээний албаны болон дэмжих үйлчилгээний 52 ажилтан идэвх санаачлагатай ажилласан байна.

Ахмадын урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, дэмжих үйлчилгээний ажилтануудад талархал илэрхийлье.

Эмнэлгийн захиргаа