УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ШИНЭ АЖИЛТАНД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016.11.11-ны өдөр III, IV улиралд тус эмнэлэгт шинээр ажилд орсон 54 эм, эмнэлгийн ажилчдад зориулсан чиглүүлэх сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалт нь шинээр ажилд орсон ажилчдад эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалт, эмнэлгийн тусламж үйляилгээний онцлог, эмнэлгийн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журам, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүү ахуй, үйлчилгээний соёлын талаар зайлшгүй шаардлагатай мэдээлэл өгч, тасаг нэгж, албадуудтай танилцуулж чиглүүлэг өгөх зорилгоор зохион байгуулагддаг юм.