“ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2016 оны 11 сарын 14-ны өдөр тус эмнэлгээс “Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан “Нүд ба чихрийн шижин” сэдэвт сурталчилгаа таниулгын өдөрлөгийг зохион байгууллаа. 
Өдөрлөгөөр тус эмнэлгээр үйлчлүүлсэн 400 гаруй иргэд, үйлчлүүлэгчдэд чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлэх, өөрийн хяналтыг хэрхэн сайжруулах, шижингийн үеийн хоол эмчилгээ зэрэг сэдвүүдээр сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгч, артерийн даралт, биеийн жин, өндөр үзэн БЖИ тодорхойлон, захын цусанд глюкоз, триглицерид, холестрины хэмжээг үзэж чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэн, шинээр оношилгоо хийж, зөвлөгөө өглөө.