УУШИГНЫ ҮРЭВСЭЛТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

УГТЭ-ээс “Уушигны үрэвсэлт өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Хувь хүн бүр дархлаагаа дэмжиж, халдвараас сэргийлэх энгийн аргыг хэрэглэж хэвшицгээе!” уриан дор “Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх” өдөрлөгийг 2016.11.11-нд зохион байгууллаа. 
Өдөрлөгөөр “Томуу, томуу төст өвчин”, ”Уушгины үрэвсэл” сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа, мэдээлэл хүргэж, 100 гариу иргэд үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгчид зөвлөгөө, зөвлөмж өгч гарын авлага, тараах материал тараасан байна.