ХАРВАЛТЫН ЭМЧ НАР ЛЕКЦ УНШЛАА

2016 оны 11 сарын 05-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр өрх дүүргийн эмч нарт зориулан зохион байгуулсан “Харвалттай өвчтөний тусламж үйлчилгээний менежментийг сайжруулах, тархины харвалтын удирдамж, протоколыг хэрэгжүүлэх талаар мэдлэгийг дээшлүүлэх тухай” сургалтанд тус эмнэлгийн харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа “Монгол дахь тархины харвалтын онцлог, түүний менежментийн асуудал” сэдвээр, Харвалтын тасгийн их эмч Н.Лхамцоо “Тархины харвалтын хоёрдогч урьдчилан сэргийлэлт” сэдвүүдээр лекц уншлаа. 
УГТЭ-ийн харвалтын тасаг нь, хэвтэн эмчлүүлэгч тэдний гэр бүлийн гишүүдэд харвалтын тухай төрөл бүрийн мэдээ мэдээлэл, ойлголт, зөвлөгөө, зөвлөмжийг ил тод хүргэх зорилгоор тасгийнхаа хүлээлгийн зааланд ЛСД дэлгэц байршуулж мэдээллийг тогтмол олгож эмчлүүлэгчдийн ар гэрийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа юм.