“ХАЛДВАР ХЯНАЛТЫН 7 ХОНОГИЙН АЯН” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Тус эмнэлэг “Халдвар хяналтын 7 хоногийн аян”-г 2016.11.07-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд тус аяны хүрээнд 2016.11.09-ны өдөр “Гарын эрүүл ахуй” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгөөр иргэд үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилчдад гарын эрүүл ахуйн талаар мэдээ мэдээлэл өгч, гараа савандаж угаахын ач холбогдол, гар угаах зөв дадал эзэмшүүлэх талаар интерактив сургалт, сурталчилгаа зохион байгууллаа.