“АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” ДЭЛХИЙН 7 ХОНОГ

2016 оны 11-р сарын 14-20-ны өдрүүдэд ЭМЯ, ДЭМБ хамтран Антибиотикийг зөв зохистой хэрэглэх тухай эрүүл мэндийн салбар төдийгүй, хөдөө аж ахуй, бусад салбар, иргэд олон нийтийн мэдлэгийг сайжруулж, антибиотикийг хэрэглэхэд болгоомжтой хандахыг сурталчилах зорилгоор “Антибиотикийн талаарх мэдлэгийг сайжруулах” дэлхийн долоо хоногийг зохион байгуулж байна. Уг аянд УГТЭмнэлэг нэгдэж өнөөдөр тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд “Антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэнэ” гэдгээ мэдэгдэж амлалтын хуудсан гарын үсэг зурлаа. Антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэх энэхүү амлалтанд тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэд, үйлчлүүлэгчид мөн нэгдэх юм.

Тус эмнэлэг нь “АНТИБИОТИКИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЕ” дэлхийн долоо хоногийн компанит ажлын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг антибиотикийн талаарх мэдлэг олгох, антибиотикийг жороор бичих хариуцлагыг дээшлүүлэх, хариуцлагатай жор бичилт уриалга гаргаж иргэдэд, үйлчлүүлэгчдэд нянгийн тэсвэржилтийн хор уршгийн талаарх мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах зэрэг үйл ажиллагааг явуулна.