УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ХАРИЛЦААНЫ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Зүрх судасны төв, Эх нярайн эрүүл мэнд ба Цахим эрүүл мэндийн өргөжил” МОН/005 төсөл Франц улсын “Пипл Праймтайм” Олон Улсын Академитай (People Primetime International Academy) хамтран ШУГТЭмнэлэг дээр “Харилцааны ур чадварыг хөгжүүлэх сургалт”-ыг 2016 оны 11-р сарын 7-ны өдрөөс 19-ний өдрүүдэд ШУГТЭ дээр зохионбайгуулж байгаа. 
Тус сургалтыг Франц улсын “Пипл Праймтайм” Олон Улсын Академаас уригдан ирсэн 29 жилийн мэргэжлийн туршлагатай нийгэм судлаач, харилцаа хандлагын мэргэжилтэн, сэтгэл зүйч Жиоржио Боуроникос болон 29 жилийн мэргэжлийн туршлагатай байгууллагын стратеги зохион байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн мэргэжилтэн Оливие Ноблот нар зохион байгуулан явуулж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2016.11.17-нд бүтэн өдрийн сургалттай байгаа. 
Та бүхэн хүрэлцэн ирж мэдээ, сурвалжлага бэлтгээсэй хэмээн хүсч байна. Холбоо барих утас: 90082028