ҮНДСЭН БОЛОН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТАНД ШИНЭЭР ЭЛСЭГЧДЭД ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016.11.17-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах 128 резидент эмч, сувилагч нарт зориулсан чиглүүлэх сургалт зохион байгууллаа. Чиглүүлэх сургалт 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд үндсэн мэргэшлийн чиглэлээр 67, төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр 7, төрөлжсөн мэргэшлийн сувилахуйгаар 39, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр 15 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд суралцах юм байна. 
Тус сургалт нь шинээр элсэн орж байгаа төрөлжсөн болон мэргэшлийн чиглэлээр суралцагч нарт эмнэлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлог, эмнэлгийн дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлчилгээний соёл, суралцагч нарын эрх, үүрэг, суралцах орчин нөхцөлийн талаар мэдээлэл өгч, тасаг нэгж, албадуудтай танилцуулах зорилгоор зохион байгуулагдлаа.