ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ ТУС ЭМНЭЛЭГ ДЭЭР АЖИЛЛАЛАА

2016 оны 11 сарын 25-ны өдрийн үдээс хойш ЭМСайд А.Цогцэцэг тус эмнэлэгт ажиллалаа. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудтай танилцав. Мөн хэвлэл, мэдээллийн төлөөллүүдтэй зангиагүй уулзалт ярилцлага хийж ЭМБ-ын ачаалал, салбарын ажиллагсдын хүнд нөхцөлд бага цалин хөлстэйгээр өндөр хариуцлага хүлээн ажилладаг талаар нээлттэй ярилцлаа.