“ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНЫ ТӨЛӨӨ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

Эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, эмчийн үзлэгийн хүлээгдэл чирэгдлийг буруулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор Зөвлөх поликлиникийн хамт олон даатгал бүртгэл мэдээлэлийн албатай хамтран “Үйлчлүүлэгч таны төлөө” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2016 оны 11 сарын 30-ны өдөр зөвлөх поликлиникт зохион байгууллаа.

 Өдөрлөгийн үеэр Хоол Боловсруулах эрхтэн судлал, Зүрх, Мэдрэл, Бөөр,

Уушиг, Нүд, Сэргээн засах, Дархлал харшил судлал зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийгдэж, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, ясны сийрэгжилт болон цусан дахь сахар тодорхойлох зэрэг шинжилгээнүүд хийгдлээ.  

Иргэдэд зөв зохистой хооллолт, эмийн зохистой хэрэглээ, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгааг зохион байгууллаа.

 Мөн зөвлөгөө зөвлөмжийг  ганцаарчилсан ба бүлгийн хэлбэрээр өгч, зурагт хуудас, гарын авлага, зөвлөмжийг 1500 ширхэгийг бэлтгэн олшируулан тараасан.

Тус сургалтад нийт 250 гаруй үйлчлүүлэгч хамрагдсан. Өдөрлөгт оролцогчдын артерийн даралт, биеийн өндөр, жин үзэж, биеийн жингийн индексийг  тодорхойлсон.  Өдөрлөгт нийт 850 гаруй үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилчид хамрагдлаа.