СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016 оны 12 сарын 09, 10-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудийн үндсэн мэргэшлээр суралцагсдын дунд спортын бага наадмыг амжилттай зохион байгууллаа.

Спортын бага наадамд АШУҮИС, ГССҮТ, Ач эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, Ач АУИС, УАУТХ, УГТЭ, УНТЭ, УХТЭ, СЭМҮТ, ЭМЖЖ эмнэлэг, ЭХЭМҮТ, ЭСҮТ, АӨСҮТ, “Өргөө” амаржих газрын 9 багийн тамирчид сагсан бөмбөг, ширээний теннис, буухиа тэмцээн, шатар зэрэг спортын 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөснөөс багийн нийт дүнгээр АШУҮИС - ийн баг 1-р байрт орж шилжин явах цомын эзэд боллоо. Түүнчлэн 2-р байрт УНТЭ-ийн баг, 3-р байранд ЭХЭМҮТөвийн баг тус тус эзэлсэн байна. Шилжин явах цом авсан байгууллага нь дараа жилийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулах юм.