"ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ЦУС АЛДАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ

УГТЭ-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг үүсгэн байгуулагдасны 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд эмч, мэргэжилтний хөгжилд зориулсан “ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ЦУС АЛДАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт сургалтыг 2016.12.09-нд АШУҮИС дээр зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн зөвлөх эмч, АУ-ны доктор С.Наранцэцэг нээж үг хэллээ. Тус сургалтанд Хоол боловсруулах эрхтэн судлалын чиглэлийн эрдэмтэн, судлаач, их дээд сургуулийн багш нар, эмнэлзүйн эмч, мэргэжилтнүүд лекц уншиж эмнэлзүйн туршлага солилцож байна.