Алтан гарт эмч ёслолын үйл ажиллагаа

2016.12.14-нд Монголын Залуучуудын Холбооноос оны тэргүүний “Алтан гарт залуу эмч” нарыг тодрууллаа. Тэргүүний залуу эмч нарыг нарийн мэргэжлийн дагуу уламжлалт, мэс засал, дүрс оношилгоо, сэтгэц, хавдар, лаборатори, нүүр ам судлал, сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг 35 номинацаар шалгаруулсан бөгөөд Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрхний мэс заслын их эмч Д.Батбаатар, Мэдрэлийн мэс заслын их эмч Б.Батболд, Зүрх судасны тасгийн их эмч Х.Батмягмар, Харвалтын тасгийн их эмч Н.Лхамцоо, Нүдний мэс заслын тасгийн их эмч Ц.Мөнхтуяа, Дотрын 11-р тагсийн их эмч Г.Солонго, Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн их эмч Э.Төрмөнх, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн их эмч Г.Улзмаа, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Д.Эрдэнэболд нарын 9 эмч шилдэг “Алтан гарт залуу эмч”-ээр шалгарлаа.