ДИАБЕТИЙН ТӨВ-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СОНОРТ

Тус эмнэлгийн Диабетийн төв нь 2015 оны 11 сард Дани улсын Ново Нордиск компанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 
Диабетийн төв нь Дотоод шүүрэл судлаач их эмч-2, Чихрийн шижингийн сургагч багш-1,
Нийгмийн эрүүл мэндийн ажилтан-хоол судлаач-1 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Диабетийн төвийн зорилго: Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн суурь боловсролын сургалтыг ТV мэдээллийн хэрэгслэл ашиглан явуулж, Глюкозын ачаалалтай сорил, Глюкозжсон Гемоглобин шинжилгээний аргаар далд үед нь илрүүлж хяналтанд авах. Чихрийн шижинтэй өвчтөнд өөрийн хяналтыг сайжруулж амьдралын чанарыг дээшүүлэх, чихрийн шижин өвчинг ялж амьдрах арга ухааныг зааж өгч орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмчилгээ, оношлогооны аргуудыг ашиглан эрт үеийн болон хожуу үеийн хүндрэлүүдийг цаг алдалгүй илрүүлж амьдрах насыг уртасгах. Шинээр оношлогдсон иргэдийг гэр бүлийн гишүүдийн хамт амьдралын хэв маягийг өөрчлөх, зохистой, эрүүл хоолны орчин үеийн мэдээлэл, зөв ойлголтыг мэргэшсэн сургагч багшийн хичээл, сургалт явуулах зорилго тавин ажиллаж байна.
Долоо хоног бүрийн Лхагва гаригт 10.00-11.00 цагийн хооронд иргэдэд зориулсан сургалт тогтмол явагдаж байна.