ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016.12.23-ны өдөр тус эмнэлгийн Ёс зүйн салбар хорооноос “ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ТАНГАРАГ” өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд шинээр ажилд орсон 77 эмч, эмнэлгийн ажилчид оролцсон бөгөөд Ёслолын үйл ажиллагааг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг нээж үг хэллээ. Ёслолын үйл ажиллагаанд тус эмнэлгийн тасаг, нэгж албадын эрхлэгч дарга нар болон ёс зүйн салбар хорооны гишүүд хүрэлцэн ирсэн байна.