УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН 2016 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Тус эмнэлэг нь 2016 оны 12 сарын 29-ны өдөр 2016 оны шилдгүүдээ тодруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг “ONE EVENT HALL” ресторанд зохион байгууллаа. 2016 оны шилдгүүдийг тодруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг П.Алтанцэцэг даргатай Мэдрэлийн төв (Мэдрэлийн мэс заслын тасаг, Мэдрэл судлалын тасаг, Харвалтын тасаг)-ийн хамт олон зохион байгуулалтыг хариуцан ажиллалаа.

2016 оны шилдэг хамт олноор:
  • Ёс зүйг эрхэмлэгч тэргүүний хамт олноор Монголын уламжлалт эмчилгээний тасаг

  • Оны шилдэг хамт олноор Инженер техник, аж ахуйн алба

  • Тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулагч хамт олон “Чанар – 2016” цомын эзнээр Харвалтын тасгийн хамт олон

Мэргэжлийн шилдэг багаар:
  • Эмчилгээний шилдэг технологи нэвтрүүлэгч багаар Зүрх судасны тасаг

  • Сувилахуйн тусламж үйлчилгээний шилдэг багаар Мэдрэл судлалын тасаг

  • Хэрэглэгчээ дээдэлсэн шилдэг үйлчилгээтэй багаар Зөвлөх поликлиник

Шилдэг хувь хүнээр:
  • “Оны шилдэг залуу эмч”-ээр Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн их эмч И.Батчулуун

  • “Оны шилдэг эмч”-ээр Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн их эмч Ш.Энх-Амгалан

  • “Оны шилдэг сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн”-ээр Харвалтын тасгийн ахлах сувилагч Ц.Ариунбуян нар шалгарлаа.

2016 ондоо Хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд өөрийн хүч хөдөлмөр, оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө харамгүй зориулан ажиллаж, Шастинчуудынхаа алдар гавьяаг өндөрт өргөн, хамт олноо манлайлан ажилласан хамт олон, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ цаашдын ажил, амьдралд нь амжилт бүтээл, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА ХАМТ ОЛОН