Эмч, эмнэлгийн мэргэжилтний стрессийн түвшин тогтоох сорилын дүн

XII/20-XII/22 өдрүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс “Стрессийн түвшин тогтоох” сорилыг тестээр авсан. Сорилд ний 145 хүн оролцсоноос 62 эмч, 83 сувилагч хамрадсан.

Судалгааны асуумжийг оноогоор дүгнэхэд:

  • 5-аас бага оноо: Та ган төмөр шиг бат бөх мэдрэлтэй юм байна. Таны эрүүл мэнд маш сайн байна.
  • 5-8 оноо: Бүх зүйл хэвийн байна. Та нөхцөл байдлыг гайхалтай сайн мэдэрч, түүнд зохицож чаддаг. Гэхдээ хааяа ч болов өөрийгөө амрааж чаддаг бай.
  • 8-15 оноо: Та яг стрессийн өмөнх байдалд байна.
  • 15-аас дээш оноо: СТРЕССтэй !!!

Stress graph

Оролцогчдын 24% нь Эрүүл мэнд маш сайн, 21% нь Хэвийн, 42% нь Стрессийн өмнөх байдалд, 13% нь Стресстэй байна гэж дүгнэгдсэн байна.