ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ТАВ ТУХТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛСЭН ХҮЛЭЭЛГИЙН ӨРӨӨГ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинг бүрдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, байгууллагын соёлыг эрхэмлэсэн эрүүл мэндийн байгууллага болохоор санаачлага гарган ажиллаж байна. "Байгууллагын соёл"-ын хүрээнд ажилчдын цайны газрын зориулалтаар ашиглаж байсан 16м2 өрөөнд “Барилгачин Залуучуудын Холбоо” ТББ-тай хамтран 5.5 сая төгрөгийн иж бүрэн засвар тохижуулалт хийн, зүрхний болон мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс заслын дараах эмчлүүлэгчдийн сахиур, ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөө болгон тохижууллаа. Тус өрөөнд үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг цаг тухай бүрт мэдээлэх LCD дэлгэц, лавлагаа авах зориулалт бүхий дотуур утас байршууллаа. 
Мөн мэс засал эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгчдийн талаарх мэдээллийг ар гэрийнхэнд тогтмол хүргэх зорилгоор 2-4 давхрын нийтийн эзэмшлийн хэсгүүдэд цахим мэдээллийн дэлгэц 4, урсдаг зарын самбар 2, мэдээллийн самбар 7-г байршуулан, шилэн эмнэлэг зорилтоор ажиллаж байна.