“ШАСТИНЫ ЗАЛУУЧУУД” БАГ “СЭРЭЛТ-II” РЕАЛИТИ ШОУНД “СОШИАЛААР ХАМГИЙН ИХ САНАЛ АВСАН БАГ”-ААР ШАЛГАРЛАА

2017.01.29-ны өдөр Монголын хамгийн анхны эмч мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан “Сэрэлт-2” реалити”шоуны сүүлийн шатны шалгаруулалт болж УГТЭ-ийн “Шастины залуучууд” баг Сошиалаар хамгийн их санал авсан багаар шалгарлаа.

Тус шоунд эмнэлэг, хамт олноо төлөөлөн амжилттай оролцсон “Шастины залуучууд” баг болох Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч О.Янжив, Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Х.Батмягмар, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн их эмч Д.Цагаан нартаа эмнэлгийн захиргаа, хамт олноос “Та Шастинчуудын бахархал” өргөмжлөл гардуулан талархал илэрхийллээ.