ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ ЭМЧЭЭР ШАЛГАРЛАА

Тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч, зүрхний мэс засалч эмч ЦЭДНЭЭГИЙН ДАВААЦЭРЭН 2016 оны “ШИЛДЭГ ЭМЧ” мэргэжилтнээр шалгарлаа. 
Хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах ариун үйлсдээ өндөр амжилт гаргаж, мэргэжил нэгт нөхдөө манлайлан идэвхи санаачлагатай ажилласан ЦЭДНЭЭГИЙН ДАВААЦЭРЭН тандаа эмнэлгийн нийт хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.