ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2016 ОНЫ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА

2017 оны 2 сарын 20-22-ны өдрүүдэд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ - 2017” сэдэв дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй удирдах ажилтан оролцож, 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж байна. 
Зөвлөгөөний үеэр ЭМЯ-аас 2016 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг танилцуулж эрүүл мэндийн байгууллагуудын ажлыг дүгнэлээ. Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагууд дундаас УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ 94,5% буюу “Маш сайн” (А) үнэлгээгээр “НЭГДҮГЭЭР БАЙР“ эзэлж 2016 оны салбарынхаа шилдэг эмнэлгээр шалгарлаа.
Хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллагаар шалгарсан нийт Шастинчууддаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.