“АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЯ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эмнэлгийн захиргаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажилтан бүр мөрдөцгөөе” уриан дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. 
Тус аяны хүрээнд “Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллая” сэдэвт сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран зохион байгууллаа.