ЭМНЭЛГИЙН ДАРГЫН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян”-ны хүрээнд эмч ажилчдыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эв нэгдэл, итгэлцлийг бүрдүүлэх зорилгоор Эмнэлгийн даргын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээнийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 31 багийн нийт 298 тамирчид оролцсон бөгөөд эрэгтэй багуудаас 1-р байрыг Зүрхний шигдээсийн тасаг, Чих, хамар, хоолойн мэс заслын тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн хамтарсан баг, 2-р байранд Захиргаа, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн баг, 3-р байранд Сэргээн засах эмчилгээний тасаг, Дүрслэл оношилгооны тасаг, Эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний тасгийн хамтарсан багийн хамт олон шалгарсан бол эмэгтэй багуудаас 1-р байрыг Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн баг, 2-р байранд Харвалт, шигдээсийн тасгийн баг, 3-р байранд Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн баг тус тус шалгарч багийн нэгдсэн дүнгээр “Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг”-ийн хамт олон шилдэг баг хамт олноор шалгарч цомын эзэд боллоо.

Мөн шилдэг эрэгтэй тоглогчоор Инженер, техник, аж ахуйн албаны ажилтан О.Амгаланбаатар, эмэгтэй шилдэг тоглогчоор Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Д.Цагаан, шилдэг дасгалжуулагчаар Харвалт, шигдээсийн тасгийн ахлах сувилагч Ц.Ариунбуян нар шалгарлаа. 

Тус тэмцээний талаарх мэдээллийг ETV, TV5, TV9 зэрэг телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрөөр олон нийтэд хүргэсэн.