УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ-ИННОВАЦИ-2017” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

АШУҮИС-ийн уламжлалт “Монголын Анагаах Ухааны Эрдмийн Чуулган-59”-ийн хүрээнд зохион байгуулсан “Шинжлэх Ухаан, Технологи-Инноваци-2017” үзэсгэлэнд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг өөрийн оношилгоо эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи, эрдмийн бүтээлүүд, ном сурах бичгүүдийг сурталчлан таниулах зорилгоор амжилттай оролцлоо.