УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ДЭМЖИХ, ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ “5S ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ ЭХЛЭЭД БАЙНА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний албадууд болох Эмнэлгийн соёл, үйлчилгээний алба, Инженер, техник аж ахуйн алба, Мэдээлэл технологийн албаны хамт олон 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Ажилтан бүр байгууллагын соёлыг дэмжье” уриан дор “5S хөтөлбөр”-ийг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ. 
Тус хөтөлбөрийн хүрээнд эмнэлгийн дотоод нийтийн эзэмшлийн талбай болон гадаад талбайд 5S хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлын байр бүрт эмх цэгцийг хангуулах, кайзен саналын хайрцгийг тогтмол ажиллуулан ажиллаж байна. 
Мөн “5S хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд дэмжих туслах үйлчилгээний ажилчдад 5S системийн талаар таниулах цуврал сургалтуудыг зохион байгуулж, хөтөлбөрийг нутагшуулах зорилгоор зохион байгуулалтын дүрэм, журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан нийт 72 удаагийн тойрон үзлэгийг явуулж 15 цэгт засвар, тохижилтын ажлыг өөрсдийн нөөц бололцоогоор хийж гүйцэтгээд байна. 
5S гэдэг нь дараах Япон үгнүүдээс гаралтай бөгөөд Японы үйлдвэрүүд болон албан байгууллагын ажлын байранд хэрэглээд хэвшсэн эмх цэгц, дэг журамтай байдлыг ханган ажиллах алтан зарчим юм.
1S буюу SEIRI - Сайн зохион байгуулах. Ажлын байранд аливаа зүйлийг эрэмбэлэн ангилж шаардлагагүй зүйлсийг хаях алхам.
2S буюу SEIRON - Сайн нягт нямбай байх. Хэрэгтэй зүйлээ хурдан олж авч хэрэглэж болох газар нь байрлуулж, ойлгомжтой тэмдэг тэмдэглээ хийх алхам.
3S буюу SEISO - Сайн цэвэрлэж, цэмцийлгэх. Ажлын байр, тоног төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж, багаж хэрэгслээ шалгах алхам.
4S буюу SEITSUKE - Сайн хэвшүүлэх. Хэзээ ч хэн ч харсан, хэн ч ашигласан эмх цэгцтэй, цэвэр үзэмжтэй байлгаж хэвшүүлэх алхам
5S буюу SHITSUKE - Сайн сахилга баттай байх. Ажлын байрны дүрэм журмыг баримтлах. Баталж тогтоосон дүрэм журмыг ягштал зөв баримталдаг болгохын тулд дээрх 4S-ийг хэрэгжүүлэх дадал зуршилтай болгох гэсэн утгатай бөгөөд байгууллага нь 5S-ийг нэвтрүүлснээр үргүй зардал буурч, бүтээмж дээшлэх, ажилчдын ажилдаа хандах хандлага дээшлэх төдийгүй ажиллах орчин сайжирдаг давуу талтай билээ.