УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРГААНЫ АЛБАДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2017 оны 04 дүгээр сарыг “Эмнэлгийн удирдлагын нээлттэй сар” болгон зарласантай холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгийн захиргааны албадын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. 
Тус үйл ажиллагаанд Хүний нөөцийн хөгжлийн алба, Санхүү бүртгэлийн алба, Сургалт, судалгаа, хамтын ажиллагааны алба, Чанар, дотоод аудитын алба, Даатгал бүртгэл мэдээллийн алба, Мэдээлэл технологийн алба, Архив, бичиг хэрэг, Сувилахуйн албаны хамт олон болон эмнэлгийн удирдлагууд, эмч, ажилчдад үйл ажиллагаагаа танилцуулж, шаардлагатай мэдээ, мэдээллийг холбогдох албадууд өгч мөн санал хүсэлтийг авч ажиллалаа.