“АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЯ-3” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УГТЭ-ийн Эмнэлгийн захиргаа, ХАБЭА-н зөвлөлөөс хэрэгжүүлж буй аяны хүрээнд зохион байгуулж байгаа ээлжит сургалт болох “Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллая-3” сэдэвт 3 дах удаагийн сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Хөдөлмөр нийгмийн хамгаалалын тусгай хяналтын хэлтэс”-тэй хамтран зохион байгууллаа.

Сургалтыг НМХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгаалалын тусгай хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Бямбасүрэн, Ш.Хонгорзул нар “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар талуудын оролцоог зохицуулах нь”, “Засгийн газрын 2015 оны 269-р тогтоолоор ослын дүрмийн талаарх ойлголтууд” сэдвүүдээр явууллаа.

Тус эмнэлгийн ХАБЭА-н зөвлөл “Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ажилтын бүр мөрдөцгөөе” нэрэмжит сарын аяны хүрээнд эмч, сувилагч, дунд мэргэжилтнүүд, дэмжин туслах чиглэлийн ажилчдад тус бүрт нь зориулсан ажилчдын аюулгүй ажиллагааны дүрэм, журмын талаарх мэдлэгийг олгох, ажлын байрны эрсдэлгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэн ажиллахад анхаарч цуврал сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаагийн сургалтанд нийт 107 эмнэлгийн сувилагч, дунд мэргэжилтэн хамрагдлаа.