“АНТИБИОТИК ТЭСВЭРЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ НЬ - ТАНЫ ГАРТ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 05 дугаар сарыг “Цэвэр гар-Амьдралыг аварна” уриан дор зорилтот үйл ажиллагааг зохион байгуулж ирдэг уламжлалтай ба 2017 онд “Антибиотик тэсвэржилттэй тэмцэх нь-Таны гарт” уриалга дэвшүүлсэн байна. 
Тус эмнэлэг энэхүү үйл ажиллагаанд нэгдэж 2017 оны 05 дугаар сарыг 05-ны өдөр иргэд, үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан “Антибиотик тэсвэржилттэй тэмцэх нь-Таны гарт” сэдвийн хүрээнд өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан зөв цагт гарын эрүүл ахуйг сахиж, тэсвэртэй нянгийн тархалтыг зогсоох, өвчтөнийг халдвараас хамгаалах, халдварын сэргийлэлт, хяналт болон гарын эрүүл ахуйг сахих, гарын эрүүл ахуйг сахих нянгийн тэсвэржилттэй тэмцэх талаар мэдээлэл, сургалт явуулж, үйлчлүүлэгч нарт зориулсан гарын эрүүл ахуй, халдвар хамгааллын талаар сургалт, мэдээлэл хийж, гарын авлага, танилцуулах материал тараалаа.