“АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ, ЖУРМЫГ АЖИЛТАН БҮР МӨРДӨЦГӨӨЕ” САРЫН АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв Эмнэлэг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг “Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажилтан бүр мөрдөцгөөе” уриан дор амжилттай зохион байгууллаа.
Аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл нь тасаг нэгж бүрт ХАБЭА-н нэгжийн ажилтанг томилон ажиллуулж, нэгжийн ажилтны тэмдэг, гарын авлага бүхий нэгжийн ажилтны лавлах хавтсыг бэлтгэн, “Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллая” сэдэвт 5 удаагийн сургалтыг зохион байгуулав. Мөн мэс заслын тасгийн хагалгааны хэсэгт ажилладаг мэс заслын эмч, мэс заслын сувилагч 100 гаруй мэс заслын хувцсаар хангаж, эмнэлгийн ажиллагсад болон үйлчлүүлэгчдэд зориулан нийтийн эзэмшлийн талбайн шатуудад 5 төрлийн 85 ширхэг анхааруулах тэмдэглэгээг нэмэлтээр байршуулж, эмнэлгийн соёл үйлчилгээний албаны үйлчлэгч нарт шаардлагатай байгаа анхааруулах тэмдэглэгээг олгохоор боллоо. 

Тус аян амжилттай явагдаж 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж аяны хүрээнд хийсэн ажлын тайлангаа хамт олондоо танилцууллаа. 
Мөн зорилтод сарын хугацаанд эмнэлгийн захиргаа, эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл хамтран нийт алба, тасаг, нэгжийн дунд “Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажилтан бүр мөрдөцгөөе” уриан дор 3 чиглэлийн 8 үзүүлэлт бүхий болзолт уралдааныг зарлан үйл ажиллагааг нь дүгнэж эхний 3 байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан ба аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон Зүрхний мэс заслын тасаг, Мэдрэлийн мэс заслын тасаг, Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн хамт олонд болон Зүрхний мэс заслын тасгийн их эмч, ХАБЭА-н нэгжийн ажилтан Б.Булганд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран тасаг дээрээ кредиттэй сургалт зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг сурталчилан таниулах үйл ажиллагаанд идэвх, санаачлагатай оролцсон явдал Эмнэлгийн захиргаа, ХАБЭА-ийн зөвлөл, үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс талархал дэвшүүллээ.