Хүний нөөц

МЭС ЗАСЛЫН ЭМЧ АЖИЛД АВНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт мэс заслын их эмч авна.

Анкет аваx сүүлийн огноо:2015-н оны 10-р сарын 07

МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГЧ ЭМЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Мэргэжлийн тестийн шалгалтанд 70%-с дээш үнэлэгдсэн ажил горилогчид 2015 оны 10-р сарын 01-ний өдрийн 10.00 цагт ярилцлагын шалгалтанд урьж байна.

Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч ажилд авна.

Гүйцэтгэх үүрэг:

Тус эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн мэдээгүйжүүлэгч их эмчээр ажиллана /1-2 жил ажиллах/

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага

• Анагаах ухааны их сургуулийг хүний их эмчийн бакалавр зэрэгтэй төгсөж мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмчийн мэргэжил эзэмшсэн байх
• Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх
• Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
• Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
• Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй
• Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай

Хөтөч, таны туслах ажилд авна

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Иргэд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, өрөөний байршлыг зааж, туслах, шаардлагатай эмчилгээ үйлчилгээнд хүргэж өгөх, чиглүүлэх үйл ажиллагаа явуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага


- Туслах сувилагчийн мэргэжил эзэмшсэн
- Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Хэл ярианы хөгжил сайн, тайлбарлан ойлгуулах чадвартай
- Багаар хамтран ажиллах, дүн шинжилгээ хийх чадвартай
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага сайтай
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай

Гэрээт харуул, хамгаалалтын ажилтан ажилд авна.

Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн 1-р анкет маягт Бүрэн болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар Иргэний үнэмлэхийн хуулбар Мэргэжилтэнд тавигдах ерөнхий шаардлага: 35 хүртэлх настай, харуул хамгаалалтын ажлын туршлагатай байх Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт (ёс зүй харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)

Гэрээт Дотоод аудитор ажилд авна.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравугаар төв эмнэлэг нь Дотоод аудитор шалгаруулж авна.

Гүйцэтгэх үүрэг:Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  • Эдийн засгийн болон нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн байх
  • Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан туршлагатай
  • Аудиторын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан байх

Гадаад харилцаа албан хэргийн менежер ажилд авна.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравугаар төв эмнэлэг нь гадаад харилцааны менежер шалгаруулж авна.

Гүйцэтгэх үүрэг:Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  • Англи хэлий ярианы болон бичгийн дээд түвшний мэдлэгтэй байх
  • 2-оос доошгүй гадаад хэлийг бүрэн эзэмшсэн байх
  • Албан бичиг баримт боловсруулах чадвартай

ЛАБОРАТОРИЙН ИХ ЭМЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

код 1502 - 78.3%, код 1505 - 72.6%, код 1504 - 62.6%

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Мэргэжлийн тестийн шалгалтанд 70% дээш авсан оролцогчид 2015 оны 05-р сарын 29-ний өдрийн 16.00 цагт Ярилцлагын шалгалтанд ирнэ үү.

БӨӨРНИЙ ИХ ЭМЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ АЖЛЫН ЗАР

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасгийн их эмчийг түр хугацаагаар /1 жил/ ажилд авна.

ЛАБОРАТОРИЙН ИХ ЭМЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ АЖЛЫН ЗАР

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Лабораторийн нэгдсэн тасагт их эмч сонгон шалгаруулж ажилд авна.

ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ СУДЛАЛЫН ТАСГИЙН ЭРХЛЭГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ АЖЛЫН ЗАР

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийнэмчилгээний хоол судлалын тасгийн эрхлэгчийн сонгон шалгаруулж ажилд авна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжилтэй, магистр түүнээс дээш зэрэгтэй
  • Эмчилгээний хоол судлалаар мэргэшсэн байх
  • Удирдах албан тушаал хашиж байсан ажлын туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй
  • Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай

Эрүүл мэндийн ажилтанд ажлынүр дүн, гүйцэтгэлээр нэмэгдэл хөлс олгох журам

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмаар (цаашид журам гэнэ) тус эмнэлгийн эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг үндэслэж нэмэгдэл хөлс олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Эрүүл мэндийн ажилтанд ажлын үр дүн, гүйцэтгэлээр олгоход шаардагдах нэмэгдэл хөлс, зардлын эх үүсвэрийг байгууллагын жил бүрийн төсөвт тусган олгож байна.
1.3. Ажилтнуудад нэмэгдэл хөлс, урамшуулал олгохдоо хөдөлмөрийн тухай хууль,хамтын гэрээ тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн акт энэхүү журмыг удирдлага болгоно.

2015 оны орон тооны тушаал

Төв эмнэлгийн гүйцэтгэлийн товчоо, 2015 онд ажиллах бүтэц, шаардлагатай орон тоог батлах тухай

Монгол улсын Стандарчлал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2012 оны 06-р сарын 27-ны өдрийн 22 дугаар тогтоолооор баталсан MNS6330-1:2012 “Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт”, Эмнэлгийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.6.2, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн сүүлийн 3 жилийн гүйцэтгэлийн товчоог нэгдүгээр, 2015 онд ажиллах эмнэлгийн бүтцийг хоёрдугаар, тасаг, алба нэгжид шаардлагатай орон тоог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хөдөлмөрийн тухай хууль

Хөдөлмөрийн тухай хууль

Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтын зарлал

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь ISO 9001 - Чанарын удирдлагын тогтолцоо - олон улсын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын дүн

Лабораторийн их эмчийн сонгон шалгаруулалтын дүн

ЭДИЙН ЗАСАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Санхүү бүртгэлийн албаны худалдан авах ажиллагаатай холбогдсон бүх үйл ажиллагааг гүйцэтгэх, төсвийн төсөл боловсруулах, байгууллагын эдийн засгийн төлөвлөлтийг хийж ажиллана.

Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч ажилд авна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт Мэдээгүйжүүлгийн их эмч сонгон шалгаруулж ажилд авна.

Бөөрний эмч ажилд авна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасагт их эмч сонгон шалгаруулж ажилд авна.