Дотоод мэдээ

Чанарын өдөрлөг зохион байгуулагдлаа

Тус эмнэлгийн Ерөнхий мэс засалын тасгийн хамт олон “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил“-ийн хүрээнд “Чанартай үйлчилгээ – Баталгаат эмчилгээ” сэдэвт чанарын өдөрлөгийг 2012 оны 12 сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Лаосын эрүүл мэндийн сайдын айлчлал боллоо

Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын эрүүл мэндийн сайд проф.др. Эксаванг Вонгвичит тэргүүтэй төлөөлөгчид 2012 оны 11 сарын 16-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн дарга болон эмч нар төрийн дээд шагнал гардан авлаа

Нийслэлийн 373 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн эрхэм хүндэт шагнал "Хангарьд" одонгоор шагнуулсан П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийн дарга Монгол улсын төрийн соёрхолт, Хүний гавъяат болон зөвлөх эмч, Клиникийн профессор Б.Батчулуун, Нийслэлийн хүндэт тэмдгээр шагнуулсан Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Х.Хусаян нартаа баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мэдрэлийн мэс заслын 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

Монголын анагаах ухааны нэгэн том салбар болох Мэдрэлийн мэс заслын алба үүсэн байгуулагдсаныхаа 45 жилийн ойг 2012 оны 10 сарын 12нд “Blue Sky Tower” цогцолборт тэмдэглэн өнгөрүүлж амжилт бүтээлээ хэлэлцэж, эрдэм шинжилгээ судалгааны онол практикийн бага хурал хийлээ.

П.Н.Шастины төв эмнэлгийн эмч, ажиллагсадыг хоолын эмчилгээнд хамрууллаа

2012 оны 05 сарын 07-оос эхлэн 06 сарын 05 хүртэл нэг сарын хугацаанд Үйлдварчний Эвлэлийн Хорооноос элэгний өөхлөлтийн хүндэвтэр болон жигд өөхлөлттэй П.Н.Шастины төв эмнэлгийн 20 эмч, ажилтныг эмчилгээний хоолны тасагтай хамтран хоолны эмчилгээнд оруулснаар тодорхой үр дүнгээ өглөө.

Зүрх хамгаалах төсөл хэрэгжихээр боллоо

Тус эмнэлэг японы "Зүрх хамгаалах төсөл" төрийн бус байгууллагын төлөөлөгчид 2010 оны 12-р сарын 13-ны өдөр хүрэлцэн ирж эмнэлгийн удирдлагуудтай хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн оношлогоо, эмчилгээний талаар хамтран ажиллах тухай санал солилцож эмнэлгийн дарга Б.Батчулуун, Японы "Зүрх хамгаалах төсөл"-ийн тэргүүн проф Ханеда нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

МСС-ийн төлөөлөгчид манай эмнэлэгтэй танилцлаа

2010 оны 12-р сарын 3-ны өдөр Мянганы сорилтын сангийн халдварт бус өвчинтэй тэмцэх төслийн хүрээнд тус эмнэлэг дээр тархины цус харвалт, зүрхний архаг дутагдал, сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр ДЭМБ-ын суурин төлөөлөгч доктор Бубат Рожананитаянкори, захиргаа, санхүүгийн ажилтан П.Ариунаа нар тус эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ablom Samte Cardio нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

Тус эмнэлэг дээр 2010 оны 3-р сарын 18-ны өдөр Солонгосын Кореа их сургуулын Анагаахын төвийн ерөнхийлөгч доктор Чан Сан Сон тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.

Тус эмнэлгийн дарга кл.профессор Б.Батчулуун Кореа их сургуулийн Анагаахын төвийн захирал Чан Сан Сон нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Ablom Samte Cardio нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээгээ сунгалаа

П.Н.Шастины нэрэмжит Төв эмнэлэг, Франц улсын Ablom Sante Cardio нийгэмлэгтэй анх 2000 оны 10-р сарын 21-ний өдрөөс зүрхний титэм судасны нарийсал өвчнийг оношлох, эмчлэх талаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 орчим хүнд оношлогоо эмчилгээ хийж 2 их эмч, 4 дунд мэргэжилтнийг мэргэжлийн сургалтанд хамрууллаа.

Зүрх хамгаалах төсөл хэрэгжихээр боллоо

Тайваны Үндэсний Их Сургуулийн Эмнэлэгтэй хамтын ажиллагаа өрнүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2009 оны 10-р сарын 6-ны өдөр Тайваны Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн 4 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирлээ.