Дотоод мэдээ

Ахмад ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

Эмнэлгийн 293 ахмад эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаа урьж эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж байна.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО - 2” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сувилагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулж амилуулах тусламж үйлчилгээг богино хугацаанд стандарт, удирдамжийн дагуу чанартай үзүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Амилуулах суурь тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагчийн оролцоо-2” мэргэжлийн арга зүйн тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

“ДЭЛХИЙН ЗҮРХНИЙ ӨДӨР”-ИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 9 дүгээр сарын 29-ний өдрийг дэлхий нийтээр “Дэлхийн зүрхний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд дэлхийн бүх улс оронд “Эрч хүчээ хуваалцъя” уриан дор тэмдэглэж байгаа билээ. 

Маргааш төв талбай дээр Улсын III эмнэлгийн ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ нар үнэгүй үзлэг хийнэ

Маргааш буюу есдүгээр сарын 29-ны өдрийг дэлхий нийтээрээ “Дэлхийн зүрхний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг байна. Энэ өдрөөр Д.Сүхбаатарын талбай дээр Улсын III төв эмнэлэг, нийслэлийн зургаан дүргийн эмч нар ирж зүрхний даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар 12:00-16:00 цагийн хооронд үнэ төлбөргүй  мэдээлэл, зөвлөгөө өгөх юм.

“ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ ХҮҮХДҮҮДЭД МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ҮЗҮҮЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. 

БГД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН МЭС ЗАСЛЫН БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны чиглэлд шинээр “Гэмтэл, мэс заслын тасаг”-ийг 18 эмч, мэргэжилтэнтэй, хагалгааны 2 өрөө бүхий 25 ортой мэс заслын тасгийг нээж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааг эхлүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүний нөөцийг чадавхижуулах, тусламж үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг хамтран ажиллах уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ”-НИЙ СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн Газраар батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгцээг тандах цогц мэдлэг ур чадварыг сургагч багш нарт олгож, цаашид салбарын эрүүл мэндийн ажилтан, ажиллагсдыг сурган хүн амд нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн мэдээ мэдээллийг тэгш хүртээмжтэй, оновчтой хүргэхэд чиглэсэн “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-ний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулагдлаа. 

”ХҮНД ӨВЧТӨНИЙ АМЬСГАЛЫН ЗОХИОМОЛ ДЭМЖЛЭГ, АМЬСГАЛЫН ЗАМЫН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Дэлхийн үжилтэй тэмцэх өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан Улсын Гуравдугаар Төв эмнэлэг, Монголын эрчимт эмчилгээний нийгэмлэг, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль хамтран сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын замын сувилахуйн тусламж үйлчилгээний талаар мэдлэгийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, өвчтөний тусламж үйлчилгээг чанар, аюулгүй байдлаар ханган ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүнд өвчтөний амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын замын сувилахуйн тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалт, семинарыг 2017.09.13-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр зохион байгууллаа.

"Хүнд өвчтөний амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын сувилахуйн тусламж үйлчилгээ" сэдэвт сургалт

"Хүнд өвчтөний амьсгалын зохиомол дэмжлэг, амьсгалын сувилахуйн тусламж үйлчилгээ" сэдэвт сургалт 2017.09.13-ны 8 цаг 30 минутанд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг дээр зохион байгуулагдах тул өргөнөөр оролцоно уу.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2017 ОНЫ ОНЦЛОХ 32 БАРИМТААС ...

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2017 ОНЫ ОНЦЛОХ 32 БАРИМТААС ...

ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ 10 ХҮҮХДИЙГ БНЭУ-д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМЧЛҮҮЛНЭ

2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари ТББ байгууллагын санаачилгаар Олон Улсын Ротари 3450 дүүрэг, Олон Улсын Ротари 3080 дүүрэг хамтран Олон Улсын Ротари байгууллагын санхүүжилтээр Глобал Грант#1754471 тоот хамтарсан хэрэгжүүлж буй төслийн чиглэлээр БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Суреш Баба, ОУ-ын Ротари сангийн Ерөнхийлөгч асан Ражендра К Сабоо, Энэтхэгийн Ротарийн 3080 дүүргийн захирагч асан Ноён Мадхукар Малхотра, Туул Ротари клуб, Монголын Ротарийн 10 дугаар бүсийн захирагч асан хатагтай Х.Жамбалмаа УГТЭ-ийн БТМЭОДарга Х.Бат-Ирээдүй, тус эмнэлгийн ЕМЗТасгийн эрхлэгч М.Ганбаатар, ММЗТасгийн эрхлэгч Х.Хусаян нар оролцсон хэвлэлийн баг хурал хийлээ.

“НЭГ ЗАМ, НЭГ БҮС” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ 100 ХҮҮХДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗҮРХНИЙ МЭС ЗАСАЛ ХИЙХЭЭР БОЛЛОО

БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар хэрэгжиж буй “Нэг зам, нэг бүс” төслийн хүрээнд БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр зохион байгуулагдлаа.

ОЛОН УЛСЫН РОТАРИ САНГИЙН #1754471 ТӨСЛӨӨС УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ МЭС ЗАСЛЫН БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари төрийн бус байгууллага, ЭМЯ-ны хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь 3080 дүүрэг, Хонгконг, Макао, Монгол улс дахь 3450 дүүргээс Олон Улсын Ротари сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Глобал Грант #1754471 тоот төслийн хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт мэдрэлийн мэс засал, урологи, хэвлийн хөндийн дурангийн мэс засал болон нүдний торлог, болор, глауком зэрэг 8 мэс заслын чиглэлийн 130 төрлийн 57,2 сая төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээ 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус эмнэлэг дээр зохион байгуулагдлаа.

ОЛОН УЛСЫН РОТАРИ САНГИЙН ОЛОН НИЙТИЙН ТУСЛАМЖ #1754471 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротари ТББ байгууллагын санаачилгаар Олон Улсын Ротари 3450 дүүрэг, Олон Улсын Ротари 3080 дүүргүүд хамтран Олон Улсын Ротари байгууллагын санхүүжилтээр Глобал Грант#1754471 тоот хамтарсан төслийг Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 14-нд “Хамтын ойлголцолын санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрүүл мэндийн салбарынхаа хөгжил дэвшлийн төлөө

“Энэрэнгүй үйлстэн танаа” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-т зориулсан “Энэрэнгүй  үйлстэн танаа” хүндэтгэлийн арга хэмжээнд 21 аймаг болон 9 дүүргээс эрүүл мэндийн салбарын төлөөллүүд оролцлоо.

Залуу эмч нар хөдөлмөрөө үнэлүүлэв

“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг эмч, эмнэлгийн ажилтнууд жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь 7 хоногт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

“АМИЛУУЛАХ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг бодитой сайжруулах зорилгоор “АМИЛУУЛАХ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО” сэдэвт тэмцээнийг эмнэлгийн хэмжээнд зохион байгууллаа. 

Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд сэдэвт уралдааны дүн гарлаа

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид, судлаач нарын дунд “Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд” сэдэвт уралдааныг зарлаж дүнгээ гаргалаа. Өнөөдөр энэхүү уралдааны дүнг Эрүүл мэндийн яаман дээр танилцуулж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болллоо.

Эрчим хүчээ хэмнэх видео санамжууд

Эрчим хүчээ хэмнэх видео санамжууд