Дотоод мэдээ

PARTICIPATORY STRATEGY - ОРОЛЦООНД СУУРИЛСАН СТРАТЕГИ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа ба орчин үеийн анагаах ухааны мэдээлэл, шинэ дэвшилтэт технологийн талаарх мэдээллийг харилцан солилцох чиглэлээр урт болон богино хугацааны сургалт, эмч нарыг солилцооны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн.

ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, “Степпкулер ХХК”-ны гүйцэтгэх захирал П.Цагааны санаачлагаар Улсын гуравдугаар төв эмнэлэгт иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө.

ЭМЧ НАРЫН ХАМТАРСАН БАГ 8 НАСТАЙ ХҮҮД НҮДНИЙ БОЛОР СУУЛГАХ, ТОРЛОГ ШИЛЭНЦЭРИЙН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай Б хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн мэс засал эмчилгээг амжилттай хийлээ. 

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН НИЙТ СУВИЛАГЧ НАРТАА

Эрүүл энхийн манаанд
Эдгээхийн чадлыг эмчтэйгээ хуваалцаж
Эзэмшсэн мэргэжилдээ үнэнчээр зүтгэсэн
Эгэл даруухан энэрэнгүй үйлстэн та нартаа 
“ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ НАРЫН ӨДӨР”-ийн баярын мэнд хүргэе

Эмнэлгийн захиргаа, хамт олноос нь

“АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ, ЖУРМЫГ АЖИЛТАН БҮР МӨРДӨЦГӨӨЕ” САРЫН АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв Эмнэлэг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг “Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажилтан бүр мөрдөцгөөе” уриан дор амжилттай зохион байгууллаа.

“АНТИБИОТИК ТЭСВЭРЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ НЬ - ТАНЫ ГАРТ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 05 дугаар сарыг “Цэвэр гар-Амьдралыг аварна” уриан дор зорилтот үйл ажиллагааг зохион байгуулж ирдэг уламжлалтай ба 2017 онд “Антибиотик тэсвэржилттэй тэмцэх нь-Таны гарт” уриалга дэвшүүлсэн байна. 

“АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЯ-3” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УГТЭ-ийн Эмнэлгийн захиргаа, ХАБЭА-н зөвлөлөөс хэрэгжүүлж буй аяны хүрээнд зохион байгуулж байгаа ээлжит сургалт болох “Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллая-3” сэдэвт 3 дах удаагийн сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Хөдөлмөр нийгмийн хамгаалалын тусгай хяналтын хэлтэс”-тэй хамтран зохион байгууллаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНҮҮД ӨӨРСДИЙН САНААЧИЛГААР ХИЙСЭН БҮТЭЭЛҮҮДЭЭРЭЭ ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн албанаас Олон улсын сувилагч нарын өдрийг тохиолдуулан “Өвчтөний аюулгүй байдлыг хангах” сэдэвт аяныг зарлаr, тус аяны хүрээнд сувилагч мэргэжилтнүүдийн санаачилгаар хийсэн шинэчлэг, үр дүнтэй бүтээл болон ажлыг эмнэлгийн удирдлага, хамт олон, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдэд танилцуулах, сурталчлах ажлын хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд 19 чиглэлийн 325 төрлийн асаргаа, сувилгааны шинэлэг бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргалаа. 

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ГАДНАХ ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЖ ДУУСЛАА

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн үүдний өмнөх хэсгийн 818 м.кв талбайн тохижилтын ажил дуусч, холбогдох албаныхан өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, БГД болон УГТЭ-ийн удирдлагууд, эмч ажилчид мөн эмчлүүлэгч, иргэд үйлчлүүлэгчдийн төлөөллүүд оролцлоо.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРГААНЫ АЛБАДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2017 оны 04 дүгээр сарыг “Эмнэлгийн удирдлагын нээлттэй сар” болгон зарласантай холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгийн захиргааны албадын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. 

“АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЯ-2” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эмнэлгийн захиргаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажилтан бүр мөрдөцгөөе” уриан дор ХАБЭА-н сарын аяныг эмнэлгийн хэмжээнд зарлан ажиллаж байна. 

“МЭС ЗАСЛЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦ ШИЙДЭЛ” ҮНДЭСНИЙ ГУРАВДУГААР СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд онцгой анхааран үндэсний хэмжээний сургалт, семинарыг уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгууллаа.

ДААТГАЛ, БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ ХАМТ ОЛОН “МИНИЙ ХАНДЛАГА-БАЙГУУЛЛАГЫН НҮҮР ЦАРАЙ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь 2017 оныг “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан “Үйлчлүүлэгч” төвтэй эмнэлгийн соёл үйлчилгээг шинэ түвшинд хүргэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд үр дүнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллийг бий болгож харилцаа хандлагаараа хамт олноо үлгэрлэн манлайлж, харилцан итгэлцлийн найрсаг уур амьсгалыг бий болгохоор зорин ажиллаж байна. 

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ДЭМЖИХ, ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ “5S ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ ЭХЛЭЭД БАЙНА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн дэмжин туслах үйлчилгээний албадууд болох Эмнэлгийн соёл, үйлчилгээний алба, Инженер, техник аж ахуйн алба, Мэдээлэл технологийн албаны хамт олон 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Ажилтан бүр байгууллагын соёлыг дэмжье” уриан дор “5S хөтөлбөр”-ийг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ-ИННОВАЦИ-2017” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

АШУҮИС-ийн уламжлалт “Монголын Анагаах Ухааны Эрдмийн Чуулган-59”-ийн хүрээнд зохион байгуулсан “Шинжлэх Ухаан, Технологи-Инноваци-2017” үзэсгэлэнд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг өөрийн оношилгоо эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи, эрдмийн бүтээлүүд, ном сурах бичгүүдийг сурталчлан таниулах зорилгоор амжилттай оролцлоо.

НИЙГМИЙН БОЛОН БИЗНЕСИЙН САЛБАРТ АМЖИЛТАНД ХҮРСЭН ХУВЬ ХҮН, ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГААС ТУРШЛАГА СУДЛАН ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 2017 оныг өөрийн байгууллагын хэмжээнд “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫН ЖИЛ” болгон зарласан билээ. 

ЭМНЭЛГИЙН ДАРГЫН НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян”-ны хүрээнд эмч ажилчдыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эв нэгдэл, итгэлцлийг бүрдүүлэх зорилгоор Эмнэлгийн даргын нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээнийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

“АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЯ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эмнэлгийн захиргаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажилтан бүр мөрдөцгөөе” уриан дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ.

ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГЫН БАГУУД ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ ХАМТРАН АЖИЛЛАА

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Т.Мөнхсайхан захиралтай удирдлагын багийн хамт олон 04 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр танилцах аялал хийж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судалж хамтран ажиллаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ өдрөөс хойш жил бүрийн 4 дүгээр сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон зарлаж уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил “Сэтгэл гутралын талаар ярилцъя” уриан дор Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.