Дотоод мэдээ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2017 ОНЫ “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 90.3 хувиар “Маш сайн” (А) үнэлгээгээр “ДЭД БАЙР“ эзэлж, 2017 оны салбарынхаа шилдэг эмнэлгүүдийн нэгээр шалгарлаа. 

ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ТАСАГТ АГААРЖУУЛАГЧ АППАРАТ ХАНДИВЛАЛАА

“Ерөнхий мэс заслын тасаг”-ийн хагалгааны дараах өрөөнд орчны агааржуулалтыг сайжруулах, нян бактери устгах, ионжуулах, хүчилтөрөгчөөр хангах зориулалттай Elextrolux брендийн 1,1 сая төгрөгийн үнэ бүхий агааржуулагч аппараттыг суурилууллаа.

”НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЖИЛ”-ИЙН ТАЙЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг 2017 оны “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд тус эмнэлгээс үйлчлүүлэгч иргэд, олон нийт рүү чиглэн зохион байгуулсан эрүүл мэндийн мэдээлэл, боловсрол олгох болон эрүүл зан үйлийн сургалт сурталчилгаа, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн аян, зорилтод хөтөлбөр, дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийн үйл ажиллагаагаа дүгнэж тайлагнах зорилгоор “Нийгмийн эрүүл мэндийн жилийн тайлан өдөрлөг”-ийг 2018 оны 02 сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

СУВИЛАГЧ ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ ДУНД “АМИЛУУЛАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО IV” СЭДЭВТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сувилахуйн албанаас уламжлал болгон сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулдаг “Амилуулах тусламж үйлчилгээг үзүүлэхэд сувилагчийн оролцоо” сэдэвт 4 дэх удаагийн ажил, мэргэжлийн тэмцээнд уралдааныг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЛИЙН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрхний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Зүрх судасны өвлийн семинар”-ыг 2018 оны 02 дугаар сарын 01-ээс 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

МОНГОЛ ЭМЧИЙН БҮТЭЭСЭН МЭС ЗАСЛЫН БАГАЖ ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР ШАЛГАРЧЭЭ

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага Олон улсын шинийг санаачлагч, зохион бүтээгчдэд олгодог “Алтан Медаль”-ийнхаа 2017 оны эзнээр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч Ц.Лочинг шалгаруулж, түүний зохион бүтээсэн “Нээлттэй болон дурангийн мэс заслын багажнууд”-г Дэлхийн Оюуны Өмчийн шилдэг бүтээлээр шалгаруулжээ.

НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛЭН ХҮҮХДИЙН НҮДНИЙ МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖИЙГ ҮЗҮҮЛДЭГ БОЛСОН

Тус эмнэлгийн Нүдний мэс заслын тасаг нь 2017 онд амбулаториор 16000 хүнд үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж, 1411 хүнд нүдний мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлсэн.

ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн газрын дарга доктор Виван Лин тэргүүтэй төлөөлөгчид Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 'сэрэмжилье-нэгдье'

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 'сэрэмжилье-нэгдье'

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2017 оны тайлангийн хурал

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2017 оны тайлангийн хурал

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ “ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ” ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус эмнэлэгт энэ онд шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан “Эмнэлгийн ажилтны тангараг өргөх ёслол”-ын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

“Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?” сэдэвт цуврал сургалтыг зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах төлөвлөгөөт ажлын хүрээнд  Улсын гуравдугаар төв эмнэлэг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх. соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран нийт эмч ажилчиддаа 3 шатны сургалтыг ажилттай зохион байгууллаа.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ НЬ МЭДРЭЛ СУДЛАЛЫН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Мэдрэлийн төв, Анагаах ухааны хүрээлэн, Монголын мэдрэл судлалын нийгэмлэг хамтран  2017 оны 12 дугаар сарын 09-ны өдөр “ТАРХМАЛ ХАТУУРАЛ БОЛОН БУЛЧИН ХАТИНГАРШИХ ХАЖУУГИЙН ХАТУУРАЛ ӨВЧНИЙ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА”  сэдэвт сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.

“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ХААН БАНКНЫ ТООЦООНЫ ТӨВҮҮДЭД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Нийгмийн Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь “Хаан Банк Сан”-тай хамтран “Цусны даралт ихсэлтийн аян”-ныг эхлүүлэн, тус банкаар үйлчлүүлэгч ард иргэдийн дунд цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг хийх, “Хаан Банк”-ны тооцооны төвүүдэд цусны даралт хэмжих булангуудыг нээж харилцагч, үйлчлүүлэгчдийн дунд эрүүл амьдралын зөв дадал, хандлагыг түгээн дэлгэрүүлэх, сургалт сурталчилгааны олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, хүн амын дунд тархины харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдлаас сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн зорилтод үйл ажиллагааг өрнүүлж байгаа билээ.

СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛЗҮЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ СЭДЭВТ ЗАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрхний төв нь улсын хэмжээнд зүрх судасны мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэ чиглэлээр бусад шатлалын болон эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх, оношилгоо, эмчилгээний талаарх мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлж чадавхижуулах сургалт зохион байгуулах үүрэг хүлээн ажилладаг билээ.

“АМИЛУУЛАХ СУУРЬ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД СУВИЛАГЧИЙН ОРОЛЦОО III ” СЭДЭВТ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус эмнэлгийн  сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд “Амилуулах суурь тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагчийн оролцоо III ” сэдэвт уралдаан тэмцээнийг зохион байгууллаа.

УУШИГНЫ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД ЧУУЛЛАА

2017 оны “Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд Монголын Уушги Судлалын Нийгэмлэг УБ Сонгдо эмнэлэгтэй хамтран “Уушгины архаг бөглөрөлт өвчний оношилгоо, эмчилгээний асуудал” сэдэвт олон улсын хурал, семинар, практик дадлагыг 2017 оны 11-р сарын 24 – 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.    Энэ хуралд ЭМЯ-ны харъяа лавлагаа шатлалын эмнэлгүүд, АШУҮИС болон бусад эрүүл мэндийн  байгууллагуудын 100 гаруй  эмч, багш, эмнэлгийн мэргэжилтэн, резидент эмч нар оролцсоны зэрэгцээ Баян-Өлгий, Дорнод, Говь-Алтай, Өвөрхангай, Дархан–Уул, Орхон, Булган, Хэнтий, Төв аймаг зэрэг хөдөө орон нутгийн уушгины эмч нар хүрэлцэн ирж мэдлэг, мэргэжлээ дээшлүүллээ.

ЭМНЭЛГИЙН ДАРГЫН НЭРЭМЖИТ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Тус эмнэлэг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд байгууллагын эмч ажилчдад нийтийн биеийн идэвхитэй хөдөлгөөн, эрүүл амьдралын зөв дадал хэвшүүлэх, биеийн тамир спортын арга хэмжээнд өргөнөөр оролцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эв нэгдэл, итгэлцлийг бүрдүүлэх зорилгоор эмнэлгийн даргын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг 2017 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд “Этүгэн” их сургуулийн спорт зааланд зохион байгууллаа.

ГЭДЭСНИЙ ЭМГЭГИЙН ҮЕИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТИЙН ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Анагаах Ухааны Хүрээлэн, Монголын Гастроэнтерологийн холбоо хамтран “Гэдэсний эмгэгийн үеийн оношилгоо, эмчилгээний менежментийн орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалт 2017 оны 11 дүгээр сарын 24-нд УГТЭ-ийн хурлын танхимд зохион байгууллаа.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд НЭМҮТ-өөс  “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг  сайжруулах нь” сэдэвт сургалтыг 2017 оны 11 сарын 24-ны өдөр УГТЭ-ийн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдаж тус эмнэлгийн холбогдох эмч, мэргэжилтнүүд оролцлоо.