Дотоод мэдээ

ЕВРОПЫН ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГИЙН КОНГРЕССД МОНГОЛЫН ЗҮРХНИЙ ЭМЧ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

2018 оны 08 сарын 25-29 ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Мюнхен хотноо зохион байгуулагдсан “Европын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн конгресс”-д УГТЭ, УНТЭ, УХТЭ, дүүргийн эрүүл мэндийн төв, орон нутгийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн зүрхний эмч нарын төлөөлөл нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцон цаашдын хамтын ажиллагаа, гишүүн орнуудын нийгэмлэгийг олон улсын түвшинд таниулах үйл ажиллагаа, зүрх судлалын салбарын тулгамдсан асуудал зэргийг хэлэлцлээ. 

ЭМНЭЛГИЙН ЭМЧ, АЖИЛЧДАД ЗАОРИУЛСАН ЦУСНЫ ДАРАЛТ ХЯНАХ БУЛАНГ НЭЭЛЭЭ

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд УГТЭмнэлэг эмч, ажилчдын дунд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн судалгааг 503 эмч, ажилчдад хийсэн бөгөөд тус судалгаанд хамрагдсан ажилтнуудын 9.3 % нь тамхи татдаг, 21.1 % нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, 24.1% нь цусны даралт ихэсдэг, 6.4 % нь цусны даралт бууруулах эмийг тогтмол хэрэглэдэг, 11.7% нь цусны даралт бууруулах эмийг тогтмол бус хэрэглэдэг дүн гарсан. Мөн судалгаанд хамрагдсан ажилчдын 11.5% нь цусны даралтаа өөрөө хянадаг бол 88.5% нь даралтаа огт хянадаггүй гэж тодорхойлогдсон байна. 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛСАД АЙЛЧЛАВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2018 оны 8 дугаар сарын 17-20-ний өдрүүдэд Люксембургийн Их Гүнт Улсад албан ёсоор айлчлав.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 08 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласантай холбогдуулан “Улсын гуравдугаар төв эмнэлэг” нь эмч, эмнэлгийн ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлийн 21 үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байгаа билээ. 

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БЭЛЭН БАЙДЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ АЖИЛЛАНА

2018 оны 8, 9 дүгээр саруудад бороо ус ихтэй байгаль, цаг уурын гэнэтийн гамшиг нийт нутгуудаар үргэлжлүүлэн тохиолдож байгаатай холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир тус эмнэлгийн захиргааны нийт албадын удирдах ажилтны ээлжит бус шуурхай хурал зохион байгуулж, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлэн ажиллах талаар үүрэг даалгавар өглөө. 

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨРТ ЗОРИУЛЖ ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УГТЭ-ийн хамт олон эрүүл мэндийн мэндийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан 2018 оны 08 сарын 2-ны өдөр нийгмийн эмзэг зорилтод бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг “Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйл ажиллагаатай танилцаж, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. 

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, “ДЭЛХИЙН ХЕПАТИТИЙН ӨДӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД “ХЕПАТИТИЙГ УСТГАЯ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОЛОО

2018 оны 7 сарын 27-ны өдөр УГТЭ-ээс “Дэлхийн хепатитийн өдөр”- ийг тохиолдуулан “Хепатитийг илрүүлье, эмчилье” уриан дор иргэд үйлчлүүлэгч, эмч эмнэлгийн ажилчдад зориулсан өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 

УРЛАГААР АНАГААХ “ӨНГӨТ ӨДӨР” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Урлагийн Зөвлөл санаачлагаар Монгол улсад хүрэлцэн ирсэн АНУ-ын "Хоспитал Арт Сан”-гийн Арт Терапист нар 2018 оны 7 сарын 17-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгтэй хамтран “Өнгөт Өдөр” өдөрлөг зохион байгууллаа.

БНСУ-Ын ЧОСУН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, БНСУ-ын Чосун Их Сургуулийн Эмнэлэг хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ боллоо. 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА, ЭМНЭЛГИЙН ТУГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Даргын Б/323 дугаар тушаалаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Төрийн Далбаа, Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Тугийг өргөх ёслолын арга хэмжээг 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа.

БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 04 тоот “Осол, гэмтлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангах болон иргэд үйлчлүүлэгчдийг тус эмнэлгийн орчинд эмнэлзүйн болон эмнэлзүйн бус эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг ханган ажиллах, эмч, ажилчдыг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян Булган аймагт нээлтээ хийлээ

Улсын III-р төв эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян Булган аймагт нээлтээ хийлээ.

Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян-ыг энэ жил орон нутгийн зургаан аймагт хэрэгжүүлэхээр болж, аяны баг Булган аймагт ирлээ.

Улсын III-р төв эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян-ыг энэ жил орон нутгийн зургаан аймагт хэрэгжүүлэхээр болж, аяны баг Булган аймагт ирлээ. 

“МАНЛАЙЛАЛ БА УДИРДАГЧИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг “Глобал Стратегийн Удирдлагын Институт” байгууллагатай хамтран өөрийн эмнэлгийн тасаг нэгжийн менежер удирдах түвшний ажилтнуудад зориулан “Манлайлал ба удирдагчийг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

ШИНЖЛЭХ УХААНЫ ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ”-ИЙН ЯВЦЫН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг ЭМЯ, БСШУСЯ-ны захиалга, Шинжлэх Ухаан Технологийн сангийн санхүүжилттэйгээр “Зүрхний цочмог шигдээсийн эрт үеийн оношилгоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх нь” сэдэвт цөм технологийн төслийг 2016 оноос эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. 

2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТАСРАЛТГҮЙ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭЛЭЭ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь эмч мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтыг эмч нарын яриа, багийн сургалт, нийтийн сургалт гэсэн 3 чиглэлээр батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу уламжлал болгон зохион байгуулдаг

МОНГОЛ ТАЙВАНИЙ “ИТГЭЛ – 2018” ХӨТӨЛБӨРИЙН ГЭРЭЭ СОЛИЛЦОХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Тайваний Үндэсний Их Сургуулийн эмнэлэг хооронд 2009 оноос эхлэн хэрэгжиж буй хамтын ажиллагааны Монгол Тайваний Итгэл буюу “NTUH-HOPE” хөтөлбөрийн 2018 оны гэрээ солилцох ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус эмнэлэг дээр зохион байгуулагдлаа.

“УЛИРЛААС ХАМААРАН ӨВЧИН ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Уламжлалт эмчилгээнийи тасгаас “Улирлаас хамааран өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт иргэд, үйлчлүүлэгч нарт зориулсан сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.