Дотоод мэдээ

УРОЛОГИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж”-ын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс Урологийн тасгийг шинээр байгуулан мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.

УГТЭМНЭЛГИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГТ ИЖ БҮРЭН ЗАСВАР ТОХИЖУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

“Нью Семетри” ХХК, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Эмгэг судлалын тасагт нийт 180 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ.

УГТЭМНЭЛЭГТ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

УГТЭМНЭЛЭГТ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

Гадаадад өндөр өртөгтэй хийдэг өнчин тархины хавдрын мэс заслыг Монголдоо нутагшууллаа

Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт өнчин тархины хавдрыг дурангийн аргаар авах мэс заслыг нутагшуулаад байна. Гаднын улс орнуудад өндөр өртөгтэй хийдэг уг хагалгааг Монголдоо даатгалын хөнгөлөлттэйгөөр хийлгэх боломжтой гэдгийг тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн эмч, Анагаах ухааны магистр Ж.Төгөлдөр ярилаа. 

ЭМЯам, АХБанк, АХБанкны Эрүүл мэндийн салбарын төслийн хамт олондоо баярлалаа

Тус эмнэлэг коронавирусын (Ковид-19) халдварт цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд эрчимт эмчилгээний 50 ор, тусгаарлан эмчлэх 200 орыг дэлгэн ажиллуулах бэлтгэлийг бүрэн ханган ажиллаж байна.

УГТЭмнэлгийн баг “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны   хүрээнд ажиллаж байна

УГТЭмнэлгийн баг “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны   хүрээнд ажиллаж байна

УГТЭмнэлгийн хамт олон ЦАХИМ ЗОЛГОЛТ хийлээ

   2021 оны 02 сарын 15-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цагаан сарын золголтыг дэлхий нийтийг түгшээж буй коронавирусын халдварт цар тахлын энэ цаг үед халдвар хамгааллын хатуу дэглэмийг чанд мөрдөн эмч, ажилчдынхаа сэтгэл зүйн дархлааг дэмжих зорилгоор XII жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин үхэр жилийн сар шинийн золголтыг цахимаар зохион байгуулж нийт ажилчдын урмыг сэргээж сэтгэл санааг дэмжих үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд нийт 39 тасаг, нэгжийн 300 орчим эмч, ажилчид цахимаар оролцсон төдийгүй, нийт ажилчид сэтгэл хангалуун байгаагаа Эмнэлгийн захиргаандаа илэрхийллээ. 

Сар шинийн мэндчилгээ

Сар шинийн мэндчилгээ

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА АМНЫ ХӨНДИЙН ХҮРЦЭЭР ГАВЛЫН КЛИВУС ОРЧМЫН ХОРДОМА ХАВДАР АВАХ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

   2021 оны 01 сарын 15-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Энхболд, Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн нараар удирдуулсан Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Бямбацэнд, Ш.Орхонтуул, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч А.Цэнд-Аюуш, мэс заслын сувилагч Н.Сайнзаяа, Ж.Отгончимэг, мэдээгүйжүүлэгч сувилагч М.Отгонцэцэг нарын хамтарсан баг Монгол улсад анх удаа  “АМНЫ ХӨНДИЙН ХҮРЦЭЭР ГАВЛЫН КЛИВУС ОРЧМЫН ХОРДОМА ХАВДАР АВАХ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ”-г амжилттай хийж гүйцэтгэлээ.

УГТЭ-ИЙН ХАМТ ОЛОН САЙН ДУРЫН ЦУСНЫ ДОНОР БОЛЛОО

2021 оны 01 сарын 14-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цусны донорын өдөрлөгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа.

КОРОНАВИРУСТ ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ

Эрүүл мэндийн хөгжлийн төв 2021 оны 01 дүгээр 12-ны өдөр Эрүүл мэндийн байгууллагуудын коронавируст цар тахлын халдварын эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар туршлага солилцох цахим хэлэлцүүлэг, сургалтыг (ZOOM) зохион байгууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар УГТЭ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2021 оны 01 сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон албаны бусад хүмүүсийн хамт тус эмнэлгийн COVID-19 цар тахлын бүх нийтийн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа цаг үеийн нөхцөлд хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай газар дээр нь ирж биечлэн танилцлаа. 

“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АЯН”-ЫГ ӨРНҮҮЛЛЭЭ

“ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ АЯН”-ЫГ ӨРНҮҮЛЛЭЭ.

Гадаадад хийгддэг байсан мэс заслыг өнөөдөр УГТЭ-ийн хамт олон Монголдоо хийлээ

УГТЭ -ийн Зүрх судлалын тасгийн Хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий, судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын сувилагч, инженер, техникч нарын хамтарсан баг Монгол Улсад пейсмейкер, зүрхний ресинхронизаци эмчилгээний дэвшилтэд шинэ арга болох зүрхний судсан дотуурх мэс заслын “ГИССИЙН БАГЦЫН ПЕЙСМЕЙКЕР СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭ”-г эх орондоо нэвтрүүлж, анхны тохиолдлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ АМЬСГАЛЫН АППАРАТУУД ХҮЛЭЭН АВЛАА

“КОВИД-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлэг эрчимт эмчилгээний 50 ор, тусгаарлан эмчлэх 200 орыг дэлгэн ажиллуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна.

ЭМНЭЛГИЙН ЗАХИРЛЫН НЭГДСЭН ТОЙРОН ҮЗЛЭГ ХИЙГДЛЭЭ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн болон Тохиолдлын удирдлагын тогтолцооны өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хяналт, тойрон үзлэгүүд тасралтгүй зохион байгуулагдаж байна.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн “Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/520 дугаар тушаалын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг Тохиолдлын удирдлагын тогтолцооны өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагааг явуулж байна.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД БАРИМТЛАХ ЗАРЧИМ

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Мэндчилгээ

Эрхэм хүндэт үе үеийн ахмад Шастинчууддаа "Олон улсын ахмадын өдөр"-ийн баярын мэндийг дэвшүүлье.

УГТЭ: “СЭТГЭЛД ШИНГЭСЭН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ БИД ТАНД” УРИАН ДОР “АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

             Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 72 дугаар чуулганаас жил бүрийн 9 сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсний дагуу эрүүл мэндийн салбарт жил бүр хэрэгждэг зорилтот үйл ажиллагаа.