Дотоод мэдээ

Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлан 129 alban toot1

Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлан 129 alban toot1

Шастины хамт олон шинэ жилээ тэмдэглэв

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн 2015 оны шилдэг тасаг, баг, хамт олон, эмч, ажилтнуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2015 оны 12-р сарын 30-ны өдөр Crocus event Hall-д боллоо. Шинэ жилийн арга хэмжээний үеэр ЭМСЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд болон эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр нар ирж тус эмнэлгийн хамт олонд шагнал гардууллаа. Үүнд:

2015 оны Тайлангийн хурал боллоо

Эмнэлгийн 2015 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг 12 сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор Ц.Төмөр-очир байгууллагын 2015 оны үйл ажиллагааны тайланг тайлангийн хурал дээр хамт олондоо танилцуулав. Жил бүр тайлангийн хурал дээр эмнэлгийн хамгийн шилдэг нэг ажилтанд олгодог байгууллагын “ЭРХЭМ ДЭЭД ШАГНАЛ” болох “П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-ыг гардуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил уг шагналыг Зүрх судлалын тасгийн их эмч Х.Мөнгөн-Өлзийд олголоо.

Төрийн Өмчийн Хорооны өргөмжлөлөөр шагнуулав.

2015 оны 12 сарын 24-ний өдөр Төрийн өмчийн хороотой байгуулсан 91 тоот Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хангалттай буюу 98 хувиар биелүүлсэн тул Төрийн Өмчийн Хорооны 208 тоот тушаалаар тус эмнэлгийг “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнаж урамшуулав.

4. 2014 оны төслийн УХ хурлын шийдвэр

4. 2014 оны төслийн УХ хурлын шийдвэр

ШУГТЭ-ийн РЕЗИДЕНТ ЭМЧ НАР УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЭМХТ-өөс ЭМСЯ-ны харьяа төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын резидент эмч нарын дунд зохион байгуулсан “Мэдлэг, ур чадвар”-ын тэмцээнд тус эмнэлгийн резидент эмч нар өндөр оноогоор илүүрхэж түрүүллээ.

Удирдлагын менежментын сургалт зохион байгуулагдлаа

Тус эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх тасаг нэгж, дэмжих туслах үйлчилгээний албадын удирдлагуудын оролцсон удирдлагын менежментийн вакуумжуулсан сургалт Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах “ДУГАНА ХАД” амралтын газарт 12 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтыг “Оюуны Тулах Цэг” ТББ болон Улсын гуравдугаар төв эмнэлэг хоорондын хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулсан байна.

ЭМХТ- ӨӨС ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

2015 оны 11 сарын 25 ны өдөр ЭМХТ-ийн ЭМХА / Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн алба/ -ны дарга Д.Уранчимэгээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй баг төгсөлтийн дараах мэргэжлийн сургалт эрхлэх үйл ажиллагаанд явцын хяналт, үнэлгээ хийлээ.

Баянгол дүүргийн 70-р тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжсэн эмч нарын үзлэг зөвлөгөөнд хамрууллаа.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЪЯ” АЯНЫ ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКИЙН ХАМТ ОЛНЫ САНААЧЛАГААР Баянгол дүүргийн 70-р тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжсэн эмч нарын үзлэг зөвлөгөөнд хамрууллаа.

Урилга

Эрхэм хүндэт таныг Мэдрэлийн мэс заслын алба байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан "Нурууны эмгэгий оношилгоо, эмчилгээ", "Булчин хатангирт хажуугийн хатуурал өвчний эмнэлзүй, оношилгоо" сэдэвт сургалт семинарт идэвхитэй оролцохыг урьж байна.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн “Диабетийн Төв”-ийн нээлт боллоо

2015 оны 11-р сарын 13-ны өдөр буюу “Чихрийн Шижин Өвчинтэй Тэмцэх Дэлхийн Өдөр”-ийг тохиолдуулан тус эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны хүрээнд Дани улсын Ново Нордиск компанийн дэмжлэг туслалцаатай “Диабетийн Төв” байгуулагдаж, үйл ажиллагааны нээлтээ хийлээ.

П.Н.ШАСТИНЫ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН 2015 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

П.Н.ШАСТИНЫ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН 2015 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

2015 оны төсвийн тодотгол

2015 оны төсвийн тодотгол

“Эрүүл мэндийн салбарын шилдэг залуу-2015” хүндэтгэлийн ном

Энэхүү номонд тус эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Х.Батмягмар, их эмч Д.Батнаран, Зүрх судлалын тасгийн их эмч Х.Мөнгөн-Өлзий, Чих хамар хоолойн мэс заслын их эмч Э.Төрмөнх нар шалгарсан байна.

Ёс зүйн салбар хороо хуралдав

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан санал, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус, хөндлөнгийн хяналтын байгууллага болох ШУГТЭ-ийн Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хороо 2015 оны 11-р сарын 4-ний өдөр ээлжит хурлаа зохион байгуулав.

Ахмад настнуудын урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулав

Эмнэлгийн даргын 2015 оны Б/458 тоот тушаалын дагуу “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд 10-р сарын 29, 30 болон 11-р сарын 2,3-ны өдрүүдэд тус эмнэлгийн ахмад настнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулав. Үзлэг, оношилгоонд 150 гаруй ахмад хамрагдсан бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгийн дагуу ахмад настны эрүүл мэндийн судалгааг гаргаж, эрүүлжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгуулав.

Тус эмнэлэг дээр зохиогдож байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны хүрээнд эмнэлгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс нийт ажилтнуудыг хамруулсан “Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 10-р сарын 22-ноос 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тархины харвалттай дэлхий нийтээрээ тэмцэх өдөр.

2015.10.29-ны өдөр Тархины харвалттай дэлхийн нийтээрээ тэмцэх өдрийг тус Эмнэлгийн захиргаа,Мэдрэлийн төв, Харвалт, МСТасгийн хамт олон БИ ЭМЭГТЭЙ ХҮН- БИД ХАРВАЛТАД ИЛҮҮ ӨРТӨЖ БАЙНА сэдэвтэй өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ХАМТАРСАН БАГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ

Тус эмнэлгийн Зүрхний мэс заслын багийн эмч нар 2015 оны 10 дугаар сарын 18-23 өдрүүдэд Люксенбургийн Их Гүнт Улсын Зүрхний Төвийн Интервеншнл Кардиологийн Институтийн (INCCI) зүрхний мэс заслын багтай хамтран дотоодод хийх боломжгүй хүнд хэлбэрийн өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг 10 хүнд үнэ төлбөргүй хийж өглөө.

МЭС ЗАСЛЫН ЭМЧИЙН ШАЛГАЛТЫН МЭДЭЭ

МЭС ЗАСЛЫН ЭМЧИЙН ШАЛГАЛТЫН МЭДЭЭ