Дотоод мэдээ

Амлалт хариуцлагын гэрээ байгуулав

2015 оны 03-р сарын 09-ний өдөр эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир тасаг, төв, албаны дарга нартай “Амлалт хариуцлагын гэрээ” байгуулав.

Хамт олны үлгэр дуурайл болсон, хүндлэл хүлээсэн эмэгтэй ажилтан шалгаруулав

Эмэгтэйчүүдийн болон эрэгтэйчүүдийн баярт зориулсан хамт олны үлгэр дуурайл болсон, хүндлэл хүлээсэн эмэгтэй ажилтан шалгаруулав.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГЭЭ СУНГАЛАА

Самаританс Пурс байгууллагаас тус эмнэлэгтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх хүсэлт ирүүлсэний дагуу Тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Самаританс Пурс олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Катерина Рудис нар хамтран ажиллах гэрээгээ 3 жилээр сунгаж гарын үсэг зурлаа.

МЭНДЧИЛГЭЭ

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ !!! Эмнэлгийн захиргаа, эрэгтэй эмч, ажилтнуудаас.

Монголын эрүүл мэндийн салбарын спортын анхдугаар их наадамд амжилттай оролцлоо.

“Монголын эрүүл мэндийн хөгжил, шинэчлэл холбоо” ТББ нь “Буянт-Ухаа” спортын ордонд 2015 оны 02-р сарын 27-оос 3-р сарын 1-ний хооронд эрүүл мэндийн байгууллагуудын дунд Монголын эрүүл мэндийн салбарын “Хамгийн чухал нь эрүүл мэнд” спортын анхдугаар их наадам зохион байгууллаа.

Амилуулах суурь тусламжийн сургалт тасралтгүй явагдаж байна

2014 оны 9 сарын 26 өдөр Эмнэлгийн даргийн А/12 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд “Эмнэл зүйн ур чадварын төвийн” үйл ажиллагааг нээн эхлүүлсэн билээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА

2015 оны 2 дугаар сар 13 өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.

Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

17-р жарны модон хонин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Эмнэлгийн захиргаа, ахмадын зөвлөлтэй хамтран тус эмнэлгээс өндөр насны тэтгэвэрт гарсан 80-аас дээш настай 30 ахмадад гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Оны шилдэг сувилагчаар шалгарлаа.

Эрүүл мэнд, спортын яамны 2014 оны “ОНЫ ШИЛДЭГ СУВИЛАГЧ”-аар шалгарсан Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Ц.Намдагдорж танд баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эмнэлгийн захиргаа, хамт олон 2015.02.16

БНСУ-ын “Нанүри Сөүл” эмнэлгийн сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

2 сарын 12,13 өдрүүдэд БНСУ- ын “Нанүри Сөүл” нуруу нугас, үе мөчний төрөлжсөн эмнэлгийн дарга Им Жэ Хён , Сэргээн засах төвийн дарга Пак Ён Хён ахлагчтай баг хүрэлцэн ирж “Нурууны мэс заслын менежемент” сэдвээр сонирхолтой сургалт явууллаа. Уг сургалтанд I, II шатлалын эмнэлэг, хувийн хэвшилийн эмнэлгийн нийт 50 гаруй эмч, эмнэлгийн ажилчид оролцов. Мөн тус эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт 2 сарын 13 өдөр “Нанүри Сөүл” эмнэлгийн Сэргээн засах сургалтын төвийг нээн үйл ажиллагаагаа эхлүүллээ.

НУРУУНЫ МЭС ЗАСЛЫН МЕНЕЖМЕНТ лекц болох гэж байна.

НУРУУНЫ МЭС ЗАСЛЫН МЕНЕЖМЕНТ лекц болох гэж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахаар гэрээ байгуулсан хувийн эмнэлгүүдийн жагсаалт

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахаар гэрээ байгуулсан хувийн эмнэлгүүдийн жагсаалт

2015 оны ёс зүйн хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө

2015 оны ёс зүйн хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө

Эмнэлгийн удирдлага тасаг, төв, албаны дарга нарт "жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл боловсруулах чадавхийг бэхжүүлэх сургалт"

Жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл боловсруулах чадавхийг бэхжүүлэх сургалт тус эмнэлэгт амжилттай зохион байгуулагдлаа.Сургалтыг НЭМ-ийн Даатгалын Төслийн Үндэсний Засаглалын Мэргэжилтэн, НЭМ-ийн ухааны магистр Бадамжавын Амгалан сургалтыг удирдан явууллаа.

Эмнэлэгт спорт бэлтгэлийн төвийн манлайлагч цом аяллаа.

ШУГТЭмнэлэгт спорт бэлтгэлийн төвийн манлайлагч цом аяллаа.

“Эмнэлгийн аюулгүй байдал“, “Ёс зүй харилцаа ба сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол” сургалт амжилттай явагдаж дууслаа.

Сургалт судалгаа эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанаас “Эмнэлгийн аюулгүй байдал“, “Ёс зүй харилцаа ба сэтгэцийн эрүүл мэндийн болдовсрол” сургалтыг бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан 2014.10.28-наас 2014.11.14-ний өдрүүдэд зохион байгуулав.

ALOKA prosound α6 аппаратны танилцуулах сургалт зохион байгуулагдлаа

2014.10.30-ны өдөр Монголын СИ-АЙ-ТИ ХХК болон Японы HITACHI AlOKA компанитай хамтарсан ALOKA prosound α6 аппаратны танилцуулах сургалт зохион байгуулагдлаа.

Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр

Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөрийн хүрээнд ШУГТЭ тус өдрийг "БИ эмэгтэй хүн " уриан доор тэмдэглэн өнгөрүүлж ажилчид болон үйлчилүүлэгч хэвтэн эмчлүүлэгч нарт үзлэг оношлогоо, зөвлөгөө өглөө.

Бүх ажилчдын хурал болж өнгөрлөө.

ШУГТЭмнэлгийн бүх ажилчдын хурал 10-дугаар сарын 24ны өдөр болж өнгөрлөө

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ болон ЧАСЭН СОЛОНГОСЫН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛГИЙН хамтын ажилгаа

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ болон ЧАСЭН СОЛОНГОСЫН УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛГИЙН хамтын ажилгааны хүрээнд ЭМЯ-ний “Б” зааланд 2014 оны 10 сарын 21 өдөр “Мэс заслын бус аргаар солонгосын уламжлалт эмчилгээний аргачлалаар сээр нуруу, үе мөчний өвчнийг анагаах нь” сэдэвт кредиттэй сургалт болж өнгөрлөө.