Дотоод мэдээ

ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛ СУДЛАЛЫН ТАСГИЙН ЭРХЛЭГЧИЙН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ АЖЛЫН ЗАР

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийнэмчилгээний хоол судлалын тасгийн эрхлэгчийн сонгон шалгаруулж ажилд авна. Материал хүлээн авах хугацаа: 2015 оны 05 сарын 5-11-ний 16:00 цаг хүртэл

Э.Төрмөнх шилдэг залуу эмч нарт олгодог Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв

Энэ жил тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч Энхбаатарын Төрмөнх чих, хамар, хоолойн мэс заслын эмчилгээ, оношлогооны орчин үеийн арга, технологийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсдээ өндөр амжилт гарган ажилласан учир Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан боллоо.

“Гуурсан хоолойн багтраа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд Зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө.

Гуурсан хоолойн багтраа /ГХБ/ өвчний оношилгоо, эмчилгээ, хяналт” сэдэвт өдөрлөгийг 2015 оны 5 дугаар сар 4-ний өдөр 11 цагт ШУГТЭ-ийн хурлын зааланд зохион байгуулав.

Мэдрэлийн төвөөс тархины харвалттай холбоотой 2 сургалт эмч сувилагч нарын дунд явууллаа.

1. 2015 оны 4 сарын 29-нөөс эхлэн Эрүүл мэндийн үндэсний институтын харвалтын үнэлгээний сертификатжуулах сургалтыг ШУГТЭ-ийн мэдрэл, мэдрэлийн мэс засалч, мэдрэлийн резидент эмч, мэдрэлийн сэргээн засалч эмч, хөдөлгөөн засалч, харвалтын тасгийн сувилагч, нийт 47 хүнийг хамруулсан сургалт зохион байгууллаа.

Эрүүл мэнд, спортын сайдын нэрэмжит тэмцээнд амжилттай оролцлоо.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн хүрээнд ЭМСЯ-ны харьяа байгууллагуудын дунд зохиогдсон Эрүүл мэнд, спортын сайдын нэрэмжит спортын 4 төрөлт тэмцээн 2015 оны 05-р сарын 2, 3-ны өдрүүдэд Буянт- Ухаа спортын ордонд боллоо.

Зэргийн шалгалт өгөх эмч, сувилагч нарын анхааралд

Нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл байгууллагуудаас мэргэжлийн зэргийн шалгалтад орох хүсэлт гаргасан эмч, сувилагч нарын материалыг 2015 оны 4-р сарын 30-наас 5-р сарын 10 хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.chd.moh.mn/content.php?id=6&cid=357#drop-menu үзнэ үү.

Зүрхний хурц дутагдлын үеийн орчин үеийн менежмент ба ирээдүйн чиг хандлага сэдвээр Сингапурын Зүрх судасны үндэсний төвийн эмч мэргэжил

2015 оны 5-р сарын 8 өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төв болон Сингапур Улсын Зүрх судасны үндэсний төвтэй хамтарч сургалт семинар зохион байгуулах гэж байна.

Шинэ ажилтны чиглүүлэх сургалт боллоо

Нээлттэй сарын хүрээнд Хүний нөөцийн хөгжлийн албанаас шинэ орсон ажилтнуудын дунд чиглүүлэх сургалтыг 04-р сарын 17-ны өдөр зохион байгуулан явууллаа.

“ХАРВАЛТ, ШИГДЭЭСИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ДЭВШИЛ” сэдэвт өдөрлөг боллоо

Тус эмнэлэг дээр “Харвалт, шигдээсийн тусламж үйлчилгээний чанарын дэвшил” сэдэвт чанарын өдөрлөг 2015 оны 04 сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа.

Эмнэлгийн даргын нэрэмжит сагсан бөмбөгийн цомын төлөөх тэмцээн болж өндөрлөлөө

Эрэгтэй баг: 1-р байр: Д.Майнбаяр ахлагчтай АОЭТ, ДОТ 2-р байр: А.Шинэ-Од ахлагчтай Резидент 3-р байр: Чулуун ахлагчтай ММЗТ, МЭЭТ

БГД-ийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай оролцлоо

Баянгол дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан тэмцээнд амжилттай оролцож гар бөмбөгийн төрөлд эмэгтэй алтан медаль, эрэгтэй мөнгөн медаль, сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй эрэгтэй 4-р байр, ширээний теннисд эрэгтэй 4-р байр, нийт багийн дүнгээр 3-р байр, өргөмжлөл, хүрэл медалиар шагнуулан амжилттай оролцлоо.

АОЭТ-ийн эрхлэгч З.Лхагвасүрэн “Алтан чагнуур”-ын эзэн боллоо

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын яам, МЭМАҮЭХ-ноос хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг тав дахь жилдээ 2015 оны 3-р сарын 30-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохион байгууллаа.

ШАСТИНЧУУД ЭРДМЭЭРЭЭ ЧУУЛЛАА

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Олон улсын эмч нарын өдөр, тус эмнэлгийн эмзүйн албаны 60 жилийн ойд зориулсан “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2015” ээлжит эрдэм шинжилгээний хурлаа 2015 оны 03 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Бүтээлч шастинчууд

Бүтээлч шастинчууд

“ШАСТИНЫ ЗАЛГАМЖ ХАЛАА” НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Тус эмнэлэг олон улсын эмч нарын өдрийг угтаж эмнэлгийнхээ тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулж, эрчимжүүлэх, үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн үйчилгээний соёлыг өргөжүүлэн дэлгэрүүлэх, эмч мэргэжилтнийхээ эрхэм үйлсийг үйлчлүүлэгч олон нийтэд таниулж сурталчлах зорилгоор тус гуравдугаар сарыг “Эмч мэргэжилтний нэрэмжит сар” болгон зарлаж “Сайн эмч-Сэтгэлд шингэсэн үйлчилгээ” уриан доор олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа билээ.

“АМЖИЛТЫН ЦОГЦ ШИЙДЭЛ” ЦУВРАЛ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Байгуулагын удирдлага, эмч , сувилагч, нийт ажилчдад зориулан өөрийн хариуцсан ажлыг өндөр бүтээмжтэй гүйцэтгэж, байгууллагынхаа хөгжил дэвшил, амжилтын төлөө сэтгэлээсээ хандах, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх харилцааны болон танин мэдэхүйн чадварыг улам сайн хөгжүүлэх шаардлага бидний өмнө байнга гарч ирдэг билээ. Иймд бид Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан төлбөртэй цуврал сургалт явуулж эхлээд байна.

Наурызын баярын мэнд хүргэе.

Казах түмний Наурызын уламжлалт хаврын их баярыг тохиолдуулан өөрийн эмнэлгийн болон эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан нартаа баярын мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Улыстын улы куни-наурыз мейрами кутты болсын!

Эмнэлгийн захиргаа 2015.03.22

''Yos zuin horoonii juram''-ЭМС-ийн тушаал 92

''Yos zuin horoonii juram''-ЭМС-ийн тушаал 92

Чих сонсгол хамгаалах дэлхийн өдрөөр хийсэн ажлууд

Чих сонсгол хамгаалах дэлхийн өдрийг “Бид чих сонсголоо хамгаалж чадна” уриан дор хийх ажлын төлөвлөгөөг 5 заалтаар боловсруулан гаргаж 100 хувь хэрэгжүүлэн ажиллав

Үйлдвэрчний эвлэлийн хорооноос болзолт уралдаан зарлалаа

Эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санаачлан хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Эмнэлгийн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тугийг тасаг, нэгжүүдээр аялуулах “Эрхэмлэн хүндэтгэх хамт олон” болзолт уралдааныг 2015 оны 3-р сарын 09-ний өдрөөс эхлэн зарлалаа.