Талархал

ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн халуун, дулаан мэндийг уламжлая. Би 2015.09.29-нд тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасагт хоолойн идээ бугласан, амь насанд хүрэхээр маш аюултай байдалтай, маш хүнд, өвчиндөө шаналсан хэцүү ирсэн. Гэтэл намайг маш сайхан халуун, дулаан сэтгэлтэй, өвчтөнийхөө төлөө бүхнээ зориулдаг хамт олон буюу эмч Төрмөнх болон энэ тасгийн хамт олон хүлээн авч хагалгаанд 20 минутын дотор оруулсан. Эмч Төрмөнхөд хэрхэн, яаж баярласан сэтгэлээ илэрхийлэхээ мэдэхгүй байлаа. Баярлалаа гэдэг үгийг хэдэн мянган удаа хэлсэн ч багадахаар байна. Хичнээн ажил мэргэжил нь боловч өвчтөнийхөө төлөө гэсэн сэтгэл зүрх, цаг заваа зориулсан Төрмөнх эмч маань, эмч эмчдээ ёстой л бурхан хайрласан эмч гэлтэй санагдсан шүү. Мөн боолтны сувилагч Мөнхцэцэг, Резидент эмч Соёлмаа болон энэ тасгийн хамт олонд би сэтгэл зүрхнээсээ маш их баярлаж явна.

ЗҮРХНИЙ МЭС ЗАСАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТАГСГИЙН ХАМТ ОЛОНД

2015.10.02 Миний хань Ц.Энхбат нь 2014 оны 10-р сарын 18-нд зүрхний шигдээс өвчнөөр өвчилж олон хоног хүнд байдалтай байхад нь тус эмнэлгийн алтан гартай эмч нарын буянаар хөл дээрээ боссон.

МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн их эмч Нямсүрэн, их эмч Эрдэнэсүрэн болон бусад эмч, сувилагч, асрагч нартаа талархаж байгаагаа илэрхийлж байна

ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Миний хүү С.Ганзориг нь 2015 оны 08-р сарын 20-нд тус эмнэлэгт нойр булчирхайн хурц үхжилттэй хэвтэж 8-21 өдөр яаралтай хагалгаанд мэс заслын эмч Эрдэнэболд, Ц.Болормаа нар болон нойрсуулагч эмч , сувилагч нарын бүрэлдэхүүнтэй мэс засалд орж амжилттай болосон ба дараагийн хагалгаа болох вакамжуулсан хагалгааг эмч Б.Болормаа, Ц.Лочин нар гурван цдаагийн хийж одоогоор биеийн байдал маш сайжирч байна.

ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Миний бие Тунгалаг нь 2015 оны 08-р сарын 07-нд нойр булчирхайн хагалгаанд орж 30 хоногийн дараа порлон тавиулж аппаратаар шингэнээ соруулахад 4 хоногийн дотор 500-600 гр шингэн гарч 2 удаа аппаратаа солиулж миний бие эрс сайжирч, эдгэрэх хугацаанаасаа 2-3 сарын өмнө эдгэрч байгаадаа баярлаж байна.

ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТАСАГ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН СУДЛАЛЫНТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Иргэн миний бие 215.09.17-ны шөнө 12цаг 30 минутанд хэвлийгээр өвдөж хүнд байдалтай тус эмнэлгийн ЯТТасгийн хүлээн авах дээр ирсэн бөгөөд тус төвийн эмч, сувилагч нар найрсагаар хүлээн авч хурдан шуурхай эмчилгээ хийж миний болон охины минь амь насыг аварсан. Тухайн үед минийи бие 37-38-н 7-н хоногтой жирэмсэн байсан. Эмч, сувилагч нар яаралтай шинжилгээ авч, ЭХЭМТөвөөс баг, бүрэлдэхүүн дуудан хамтарсан багийн бүрэлдэхүүнтэйгээр хийсвэр хагалгаа хийж охины минь амь насыг аварч, надад эмчлүүлэх боломж өгсөн.

ЭМНЭЛГИЙН ДАРГА Ц.ТӨМӨР-ОЧИР ТАНАА

Раднаа овогтой Лхагвасүрэн миний бие 2015 оны 05-р сарын 26-нд тархиндаа бүтэн цус харваж 05-р сарын 30-нд тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт яаралтай мэс засалд орсон.

ДОТРЫН 11-Р ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Бид хоёр 2015.09.11-нээс 09.21-ны өдрийг хүртэл 10 хоног тус эмнэлгийн дотрын 11-р тасгийн 3-р палатанд хэвтэж эмчлүүллээ. Энэ хооронд тасгийн эрхлэгч Ж:Батжаргал, эмч С.Наранцэцэг, бага эмч Цэцэгмаа , сувилагч Үүрийнтуяа, Наранцэцэг, Цогзолмаа, Тамир , Даваа нар нь өвчтөний сэтгэлийг ойлгож ойр дотно, чин сэтгэлээсээ, хүний төлөө үйлчилж байсанд маш их баярлаж байна.

ДОТРЫН 11-Р ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

2015.09.09 Б.Янжиндаваа, Ц.Мөнхбаатар нар 2015.09.09-ны өдрөөс тус эмнэлгийн Дотрын 11-р тасагт хэвтэж эмчлүүллээ. Хэвтэж эмчлүүлэх хугацаанд тус тасгийн эрхлэгч Батжаргал, эмчлэгч эмч Наранцэцэг, бага эмч Цэцэгмаа болон сувилагч нар ажилдаа мэргэжлийн өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд сэтгэл гарган үйлчилж, эмчилж өгсөнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Миний хань Б.Баянзүрх нь 2015 оны 08-р сарын 26-нд Мэдрэлийн мэс заслын тархины хагалгаанд орсон.

БӨӨР ДООТООД ШҮҮРЛИЙН ЭРХТЭН СУДЛАЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Миний бие С.Дуламжав нь 2015.08.12-нд БДШСТасагт биеийн байдалд хүнд ирж 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Эмчлүүлж байх хугацаанд биеийн байдал сайжирсан. Тус эмнэлгийн сувилагч нар харьцаа, хандлага сайн, үйлчилгээ түргэн шуурхай, хийж буй ажилдаа чадварлаг, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай сайн үзүүлсэн. Тасгийн эрхлэгч Оюунгэрэл, их эмч Биндэръяа болон нийт тасгийн хамт олонд баярлаж талархал илэрхийлж байна.

МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Миний хүү Г.Өсөхболд нь 2015 оны 8-р сарын 1-нд тархины харвалттай биеийн байдал маш хүнд ирж 3-р эмнэлгт хэвтээд 2015.08.14-нд бие эрүүл, ухаан саруул болон эдгэрч эцэг, эх, ах, дүү, найз нөхөд бид бүгдийнг маш ихээр баярлууллаа. Энэ бүгд нь тус эмнэлгийн сэхээний эмч, сувилагч, мэс заслын их эмч Энхболд болон нийт энэ эмнэлгийн эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч мөн төр захиргааны ажилтан, бүх хүмүүсд маш ихээр талархаж баярлалаа гэж хэмээр байна. Мөн энэ эмнэлгийн үйлчилгээ, хүмүүсийн харьцаа бид нарт үнэхээр их таалагдаж байлаа.

БӨӨР ДОТООД ШҮҮРЛИЙН ЭРХТЭН СУДЛАЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Тус эмнэлгийн Оюунгэрэл эрхлэгчтэй БДШСТасагт 2015 оны 06-р сарын 29-өөс 7-р сарын 07-ныг хүртэл 10 хоног хэвтэж сэтгэл хангалуун, миний бие өвчин зовиургүй болж сайхан эмчилгээ хийлгэлээ.

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ ЭДИЙН ЗАСГИЙН АЛБАНЫ ХАМТ ОЛОНД (Цахим бүртгэгч )

Тус эмнэлгийн цахим бүртгэлийн ажилтан Нямжавт баярлаж талархсанаа танай албаар дамжуулан хэлэх гэсэн юм. Би 4 сараас хойш тус эмнэлгээр үйлчлүүлсэн. Тэгэхэд тус цахим бүртгэлийн ажилтан нь эелдэг сайхан зангаар хүмүүстэй харьцаж, хүндэтгэж, шуурхай, уриалгахан байгаад нь өндөр настан би маш ихээр баярлаж байгааг маань дамжуулж өгнө үү.

ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ХАМТ ОЛОНД

Миний бие 2015.05.29-нд хэвтэж 6-р сарын 10-нд хавхлага сориулах мэс засалд орж эргэн хөл дээрээ бослоо. Надад шинэ амьдрал, гэрэл гэгээ хайрласан зөвлөх эмч Баасанжав, тасгийн эрхлэгч Даваацэрэн, эмчлэгч эмч Булган, Бат-Ундрал, Түмэнжаргал, Төвжаргал, Туул, Нямсүрэн болон сэхээний ба тасгийн нийт сувилагч нартаа баярлаж талархаж байна

ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ХАМТ ОЛОНД

Сайн байна уу? Дорж овогтой Лувсандавга буюу миний аав 2015.05.08-нд “Судасны бөглөрөл” оноштойгоор хагалгаанд орж баруун хөлөө тайруулж хагалгаа амжилттай болсон. Хагалгаанаас хойш бага зэрэг шарх хүнд, үхжилттэй эмнэлгийн хяналтанд байсан

ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ХАМТ ОЛОНД

Лувсанцэрэн овогтой Жавзандолгор 49 настай эмэгтэй. Зүрхний хавхлага солиулах хагалгаанд заавал орох шаардлагатай болж Өмнөговь аймгаас ирж 3-р эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт хэвтэж хагалгаанд орсон.

ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫНХАМТ ОЛОНД (ЭМСЯ-ны Сайд Шийлэгдамба танаа)

Миний эцгийн садан болох эцэг, эх нв нас барсан, орох орон гэргүй, ажил төрөлгүй тэнэж явсан өнчин нэгэн хүүхэд Лочингийн Мягмарсүрэн 37 настай гундуухан эр хүн байдаг юм. Гэтэл тэр хүүхдийн бие нь муудаж, ходоод гэдэс нь битүү шархтай тураалдаа орсон хүнд байдалтай 3-р эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Яаралтай мэс засал хийх болж 3 сая төгрөг хэрэгтэй болсон тухай төрөл садан муутай, төлөх чадваргүй, зөвхөн эцгийн садан миний бие Отгонбаяр (72 настай) надад мэдэгдэж би яах ч аргагүй мухардсан юм. Ийм үед яаралтай арга хэмжээ авч мэс засал үнэгүй хийж аюулт өвчнөөс өнчин хүүг аварсан. Уг хагалгаа үнэгүй хийж өгсөн хагалгааны баг болох ачит эмч, өргөсөн тангарагтаа үнэнч, зөвхөн хүний төлөө гэсэн сэтгэлтэй Анагаах ухааны доктор Г. Баяраа, Анагаах ухааны доктор Ц. Лочин, Б.Батдэлгэр нарт гүн талархал илэрхийлж байна.

Талархал

Манай ээж 64 настай танай эмнэлгийн 3 давхарт зүрх судасны мэс заслын тасагт маш хүнд өвчтэй ирж хэвтэн хагалгаа хийлгээд биеийн байдал сайжирсан тул энэ тасгийн Эрдэнэсүрэн эмч болон хамт олонд нь маш их баярлалаа. Бид энэ Эрдэнэсүрэн эмч болон хамт олонд нь туйлын их баярлаж байна. Үнэхээр мундаг эмч нар юмаа. Баярлалаа.

Талархал

Бидний хайрт ээж, тус эмнэлгийн ахмад эмч Ж.Саран нь 2015 оны 3-р сарын 27-нд яаралтай тусламжийн тасагт ирж гэдэсний түгжрэл оноштойгоор ерөнхий мэс заслын тасагт хэвтсэн. Тухайн үед яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж шуурхай эмчилгээг эхлүүлж онош тодруулсан их эмч Т.Баасандорж, Х.Буянхишиг, Б.Батдэлгэр нарт баярлаж байна.